• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 8, 2022
Бизнес

Түмэн Шувуут ХК (TUM)-д хөрөнгө оруулах уу, яах уу?

lemonpress
Lemon Press
2 сарын 8, 2022
2 сарын 8, 2022

Түмэн Шувуут ХК (TUM)-д хөрөнгө оруулах уу, яах уу?

Өнгөрсөн жилд хувьцааны ханш нь 306% өсөж хөрөнгө оруулагчдынхаа магнайг ёстой л тэнийлгээд авсан даа. 

Амжилт дүүрэн 2021 он

  • Цэвэр ашиг нэмэгдэв: Өнгөрсөн онд компани ₮6.9 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бөгөөд энэ нь 2020 онтой харьцуулахад ₮2.9 тэрбумаар өндөр үзүүлэлт аж.
  • Ногдол ашиг тараана: Цэвэр ашгийн 30% буюу ₮2.8 тэрбумыг ногдол ашгаар тараах гэнэ. 
  • Үйлдвэрлэл өргөжсөн: 2019, 2020 онуудад тус бүр 62 сая, 73.8 сая өндөг борлуулсан бол харин өнгөрсөн онд энэ тоо 83 саяд хүрчээ.
  • Зах зээлээ тэлсээр: Зөвхөн өндөг гэлтгүй шингэн өндөг, органик бордоо зэрэг шинэ бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн нь нийт борлуулалтын орлогыг өсгөв. 

Цаашдын боломж

  • Хэрэгцээ өснө: 20 жилийн өмнө нэг Монгол иргэн жилд дунджаар 12 өндөг иддэг байсан бол сүүлийн жилүүдэд энэхүү үзүүлэлт нь 100 болтлоо нэмэгджээ. Нэг Америк иргэн жилд дунджаар 288 өндөг иддэг гээд бодохоор бидний өндөгний хэрэглээ цаашид өссөөр л байх болов уу. 
  • Импортыг орлохуй: Өндөгний хэрэглээний 50% орчмыг импорт бүрдүүлдэг ба 2021 онд 196 сая өндөг импортолжээ. Өөрөөр хэлбэл Түмэн Шувуутын үйлдвэрлэснээс 2 дахин ихийг бид импортолдог буюу төдий чинээний зах зээл тэдэнд бий юм.
  • Илүү олон өндөг: Зах зээл нь хангалттай буйг тэд хэнээс ч илүү мэдэж байгаа биз ээ. Тийм дээ ч “Түмэн Шувуут-2” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ жил 30 гаруй сая өндөг илүү буюу 110 сая өндөг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.  

Асуулт Түмэн Шувуут өндгөө зарж чадах уу бус тэд хэр ихийг үйлдвэрлэж чадах вэ аж. Нөгөө талаас дотоодын өрсөлдөөнд тэд IPO хийж олон хөрөнгө оруулагчидтай болж, хангалттай ашгийг түгээж буй тэд аль хэдийн том давуу талыг олж аваад буй. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.