• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 5, 2025
Зах зээл

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт дотоодын компаниудад хүртээлгүй 

yld
М.Хулан
5 сарын 5, 2025
5 сарын 5, 2025

Нийслэл хотын гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ дэд төв төслийн тендерт Монгол компаниуд оролцож чадаагүй. Яагаад? 

🙄 Өндөр босготой 

Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор барих тендерийг өнгөрсөн 4 сарын 23-нд нээж, нийт ₮820 тэрбумын төсөвтэй 2 багц тендерт 14 компани саналаа ирүүлсэн. Тендерт Монгол компаниуд оролцоогүй шалтаан нь тендерийн дүнг бүхлээр нь өндөр зарлаж, гүйцэтгэх компанид тавих санхүүгийн босгыг өндөр тавьсан нь нөлөөлжээ. 

  • 😶‍🌫️ Тухайлбал, Монголын барилгачдын нэгдсэн холбоо Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компани анхнаасаа оролцох боломж байгаагүй гэдгийг мэдэгдсэн. Өөрөөр бол тус тендерт сүүлийн 5 жилийн аль нэг жилд төсөвт өртгийн 30%-иас дээш борлуулалттай, түргэн хөрвөх хөрөнгө нь мөн төсвийн 30%-тай дүйх компаниуд оролцох боломжтой байсан аж.

Маргаж буй зүйл нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын төсвийг нийслэл 7.71%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай татсан $500 саяын бондоор санхүүжүүлж байгаагийнх дотоодын компаниуд руу тус санхүүжилт чиглэх нь зүйтэй гэх өнцөг. Харин нөгөө талд нийслэлээс барилгын 1 м.кв-н үнийг ₮3 саяд багтаахын тулд Хятад компаниудыг сонгож байгаа аж. 

📥 Монголын барилгын салбар

Нөгөө талд манай барилгын салбар ДНБ-ий 3%-4% л бүрдүүлдэг. Харамсалтай нь 2020-2023 он хүртэл тус салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь агшилттай байсаар өнгөрсөн онд ДНБ-ий өсөлтөд үзүүлэх нөлөө нь ердөө 0.3% нэмэгдэв. Тус онд салбарын орлого өнгөрсөн жилээсээ 14.8% өсөж ₮9.1 их наядад хүрсний 88.8%-ийг дотоодын компаниуд, 11.2%-ийг гаднын компаниуд гүйцэтгэсэн байдаг. 

  • 🤔 Дотоодын барилгын компаниуд дийлэнх ажлыг нь хийдэг мэт харагдах ч орлого өсөхөд гаднын компаниудын гүйцэтгэл 77.7% өссөн нь нөлөөлсөн буюу гаднын компаниудын сагсанд дарах жин нэмэгдсэн юм. 

Эцэст нь… Барилгын салбарын өсөлт одоог болтол цар тахлын өмнөх түвшиндээ хүрч чадахгүй байгаа. Их бүтээн байгуулалтын гэх тодотголтой ирэх 3 жил ганц барилгын салбарыг дэмжээд зогсохгүй, цементийн зах зээлд ч том дэм болж чадна. Гэхдээ дотоодын компаниа дэмжих үү, гаднын компанийг дэмжих үү гэдэг нь эхнээсээ тодорхой болж байх шиг.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.