• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 5, 2023
Зах зээл

Томоохон индексүүдийн хөдөлгөөн

yld
М.Хулан
7 сарын 5, 2023
7 сарын 5, 2023

Энэ оны эхний хагаст Монголын хөрөнгийн ЗЗ л гэхэд нэлээд идэвхжлээ. Тэгвэл томоохон индексүүдийн хөдөлгөөн хэр байсныг харцгаая.

🟢 S&P 500: +15%

S&P 500 (^GSPC) индекс он гарсаар 15% өсөж 4,396 нэгжид хүрч энэ оны хамгийн өндөр түвшинд хүрээд буй. Тус өсөлтөд саяхан $3 их наядын үнэлгээнд хүрсэн Apple (AAPL) болон Tesla (TSLA), Microsoft (MSFT) тэргүүтэй технологийн компаниудын хувьцааны үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, Apple, Microsoft, Google (GOOG)-н ЗЗ-ийн үнэлгээ л гэхэд нийлээд $7 их наяд болсон аж. Улмаар энэ нь тус индексийн ЗЗ-ийн үнэлгээний бараг 18%-тай тэнцэх болов.

🟢 Nikkei 225: +30%

Тус индекс ч энэ онд овоо өсөж 33 жилийн хамгийн өндөр түвшин буюу 33,189 нэгжид хүрсэн. Учир нь Америк Хятадын чипийн төлөөх өрсөлдөөний улмаас Япон чипийн ЗЗ-д хүч түрэн орж ирж тус улсын компаниудын хувьцаа моодонд орсон юм. Түүнчлэн Уаррэн Баффет 4-р сард Японд зочлох үедээ Япон компаниудын хувьцаа эзэмшлээ өсгөөд амжсан.

🔴 Hang Seng: -6%

Энэ оны 1-р сард 22,044 нэгжид хүрээд байсан Хонгконгийн томоохон 66 компанийн хөдөлгөөнийг илэрхийлдэг Hang Seng (^HSI) индекс тухайн үеэс 14.1% унаж 18,934 болсноор хамгийн доод түвшинд ойртоод буй.

🟢 Bitcoin: +83%

Индексүүд ийм байдаг юм байж тэгвэл крипто ЗЗ-ийн томоохон төлөөлөл болох Биткойн (BTC) яав? Саяхан Биткойны крипто зах зээлд эзлэх хувь 50%-ийн босгыг давсан билээ. Түүнчлэн Coinbase (COIN), Binance (BUSD) SEC-тэй асуудалтай байх хооронд арилжаачдын анхаарал Биткойн руу шилжсэн гээд олон хүчин зүйл үнийг нь өсгөөд буй.

Эцэст нь… Томоохон индексүүдийн хагас жилийн өнгө нэг иймэрхүү. Харин ТОП-20 индексийн эхний хагасын сонин хачныг ЭНД-ээс уншаарай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.