• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 21, 2025
Эдийн засаг

2027-2028 оны төсвийн төсөөллийн төсөл 

yld
С.Ангирмаа
3 сарын 21, 2025
3 сарын 21, 2025

Нүүрсний үнэ нь шал арчиж, экспорт нь эвгүйтэж байгаа Монголын эдийн засаг ирэх жилүүдэд яах вэ? 

📈 Ямартай ч өснө

Эдийн засаг, хөгжлийн яам дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-өөс ирүүлсэн макро эдийн засгийн үзүүлэлтэд үндэслэн боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. ТТБЗ-ийн макро эдийн засгийн таамаг ямар байсныг тоймлоё. Юутай ч ДНБ-ий бодит өсөлт 2026-2028 онд 5.4%-5.7%-д байна гэж тооцоолжээ. Цаашлаад,

  • 🔻 Алдагдал ирнэ: Тус онуудад төсвийн орлогын ДНБ-д эзлэх хувийг 35.7%-д, харин зардлыг 36.7%-37.7%-д барих нь. Өөрөөр хэлбэл, 2026 онд ч алдагдалгүй төсөв баталж үүний араас дахиад л алдагдалтай төсөв батална гэсэн үг.

⚠️ Сонирхолтой таамаг: Манай ДНБ, төсвийн гол тэжээл болох уул уурхайн орлогын ДНБ-д эзлэх хувийг 2025 онд 16.7% байна гэж таамагласан бөгөөд энэ дүн 2028 онд 2.2 нэгж хувиар багасах нь. ТТБЗ-ийн түүхий эдийн үнийг таамгийн сонирхолтой хэсэг нь 2025-2028 онд алтны үнэ жилд дунджаар 5.4% унаж, нүүрснийх эсрэгээрээ 4.1% өсөх гэнэ. Одоогийн трэнд арай өөр юм хэлээд байгаа даа, уг нь. Угаас төсөвт түүхий эдийн тэнгэрлэг төсөөлөл хийгддэг хойно доо.  

⁉️ Инфляц: Энэ бол дөнгөж трейлер

Харин Монголбанкны танилцуулсан инфляцын төлөв байдлыг харвал, цахилгааны үнийн нэмэгдлийн инфляцад үзүүлсэн шууд нөлөө 1.2 нэгж хувь аж. Иймдээ ч Улаанбаатарын инфляц л гэхэд 2024 оны 6-р сараас хойш тасралтгүй өөд гүйсээр 10%-ийг давсан. Гэхдээ нэг зүрх урсан үг нь “Харамсалтай нь, одоогоор инфляц оргил цэгтэй хүрээгүй байна. Ирэх 2 улиралд илүү өндөр болж 2 оронтой тоо руу орно”. 2026 онд л 8% руу буух нь. 

🧐 Нөгөө талын хүчиндэлд: ГВУН-ийг өсгө!

Бас нэг сонирхолтой нь, ТТБЗ-ийн гаргасан таамгаар төлбөрийн тэнцэл 2027-2028 онд алдагдал хүлээхээр байгаа тул ГВУН өөрчлөлтгүй, харин ч импорт тэлбэл 2028 онд импортын 2.8 сарын хэрэглээг хангах түвшинд буурна гэжээ. Гэтэл Сангийн сайд Эрдэнэс Монгол нэгдэлд $1 тэрбумын валютын нөөц бүрдүүлэх даалгавар өгсөн. Шийдэл нь нүүрсний овоолгоо зарах, борлуулалтаа нэмэх. Хэт их нийлүүлэлт эргээгээд нүүрсний үнийг унагах хуультай гэдгийг анхаарууштай.

Эцэст нь… Манай 2027-2028 оны төсвийн төсөөллийн төсөл ийм л таамгууд дээр суурилжээ. Ямартай ч та бүгд ЭНД дарж санал, шүүмжээ илгээх боломжтой шүү.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.