Санхүү Эдийн Засгийн Их Сургууль “CGMA Global Business Challenge UFE 2025” тэмцээний бүс нутгийн аварга шалгаруулах шатыг Монгол Улсад амжилттай зохион байгуулж, шилдэг багуудаа тодруулжээ.
Энэ жилийн ялагч Team The Innovators (СЭЗИС-ийн ОУНББСМИ-ийн оюутнууд: П.Номин, Г.Бөртэ, О.Цэен-Ойдов, Б.Бүүвэйсайхан) баг Монгол Улсыг төлөөлөн Хятадад болох CGMA GBC 2025 – North Asia Final шатанд оролцохоор болжээ. Уг шатанд Хятад, Хонконг, Макао, Өмнөд Солонгос, Япон, Тайвань болон Монгол Улсын багууд өрсөлдөх аж.
Өнгөрсөн жилийн амжилтаас онцлох нь: Монгол Улсаас шалгарсан “Diversum” баг (СЭЗИС-ийн ОУНББСМИ-ийн оюутнууд: Б.Биндэръяа, Э.Энхлин, Э.Номинзаяа, Э.Алтжин) CGMA GBC 2024 – North Asia Final тэмцээнд Хятадын Нанчан хотод оролцож, III байр буюу “2nd Runner-Up”-н амжилт үзүүлсэн юм.
Тэмцээн нь бүс нутгийн аварга шалгаруулах, Хойд Азийн аварга шалгаруулах гэсэн үе шатуудтай зохион байгуулагддаг ба өнгөрсөн оны тэмцээнд нийт 90 гаруй багууд оролцож, Хойд Азийн аварга шалгаруулах шатанд нийт 5 улсын 10 баг оролцсон байна.
Tsinghua University (Хятад) – Аварга баг
The Hong Kong Polytechnic University – 1st Runner-Up
UFE (Монгол) & J UFE (БНХАУ) – 2nd Runner-Up
Энэ жилийн тэмцээнийг ивээн тэтгэн ажилласан KPMG Mongolia, мөн оролцсон бүх оюутан, багш, шүүгч, зохион байгуулагч нартаа гүн талархал илэрхийлье!
Эх сурвалж: СЭЗИС
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.