• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 20, 2025
Зах зээл

ТОП-20-ийн сагс шинэчлэгдлээ

yld
М.Хулан
1 сарын 20, 2025
1 сарын 20, 2025

МХБ (MSE)-ийн ТОП-20 индексийн багцад 17 компани чансаагаа хадгалж үлдсэн бол 3 компани хасагдаж, 3 шинэ компани нэмэгдлээ. 

🗣️ Хэн, яасан гэнэ ээ? 

Шинэчлэгдсэн ТОП-20-ын сагснаас Сэндли БСББ (SEND), Монос Хүнс (MFC), Газар шим үйлдвэр (GAZR) хасагдсан бол шинээр ХасБанк (XAC), Ард Санхүүгийн Нэгдэл (AARD), ЛэндМН ББСБ (LEND) нэмэгдэж шинэчлэгдсэн ТОП-20 индексийг бүрдүүлэх болов. 

  • 📝 ТОП-20-ийн шалгуур: МХБ ТОП-20 индексийн багцаа шинэчлэхдээ $MSE дээр бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн 2 үзүүлэлтээр байр эзлүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй 20 компанийг багцад нэмдэг.
  • 🤔 Тэд яагаад хасагдав? Тэгэхээр хасагдсан 3 болон нэмэгдсэн 3 компанийн хувьд тухайн ондоо зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлсэн болон хувьцаа нь сайн арилжаалагдсантай холбоотойгоор ийн хөдөлсөн аж. 

Санхүү 11 🆚 Уул уурхай 1

2023 онд банкны луугарууд IPO хийснээр ТОП-20 индексээс 5 компани хасагдаж, 5 нэмэгдэж том хөдөлж байсан. Харин өнгөрсөн онд IPO-н гал бадраагүйтэй холбоотойгоор шинэчлэл арай бага байлаа. Улмаар ТОП-20-ийн 12 нь банк, санхүүгийн салбарын компаниуд болоод байна. ТОП-20 маань бараг банк, санхүүгийн индекс боллоо доо.

  • 🍰 Зах зээлийн үнэлгээний хувьд ₮1 их наядаас дээш үнэлгээтэй 4 компани, ₮2 их наядаас дээш үнэлгээтэй 1 компани байгаа бөгөөд ТОП-20 индексэд багтсан компаниудын зах зээлийн үнэлгээ нийлбэр дүнгээр ₮10.6 их наяд. 
  • 🐉 Луугар базалт: Системийн нөлөө бүхий банкнуудаас ТОП-20-д багтдаггүй байсан ганц $XAC сагсанд орж ирснээр банкны салбарынхан нийт зах зээлийн үнэлгээний талыг нь буюу 55.5%-ийг 6 банк бүрдүүлж буй. 
  • 💪 Хамтдаа хүчтэй: 2023 оны ТОП-20-ийн сагсанд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай 4 компани багтаж байсан бол 2024 онд 2 болж буурсан. Харин энэ удаад $AARD эргэн ирэх нь тэр. 

Эцэст нь… ТОП-20 индексэд уул уурхайн салбараас ганц Тавантолгой л (TTL) гозойж байна. Хэзээ Эрдэнэс Тавантолгойн хувьцааг хоёрдогч зах зээлд арилждаг болох бол? Энэ удаагийн шинэчлэлтээс харахад бүх салбарын томоохон төлөөлөл нээлттэй болж төрөлжих хэрэгцээ үүсэж байна. Үүний тулд IPO хийх хөшүүрэг хэрэгтэй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.