• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 28, 2023
Opinions
Lemon Press
/ 11 сарын 28, 2023

Түр мартагдсан “ Түгжрэлийн хууль” ба эрх мэдлийн төвлөрөл 

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд хуульч Ж.Дамбаасүрэнгийн “Түр мартагдсан “Түгжрэлийн хууль” ба эрх мэдлийн төвлөрөл”-ийн талаарх нийтлэлийг хүргэж байна.

Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Харин иргэдийн татвараар нийтийн эрх ашиг дээрхтэй уявал иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах үүргийг “төр” буюу засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч албан тушаалтнууд хүлээдэг.

Нийслэлчүүдийн амьдралд түгжрэл, утаа, орчны бохирдол гэхчлэн төгсгөл нь үл харагдах тулгамдсан асуудал их бий. Төр түгжрэл, утааг бууруулна гэж ихээхэн төсөв үрж, зарим нь бүр шамшигдуулсны эцэст хуулиар шийдэх санаа олов.

  • Хууль санаачлах эрх: Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн, ЗГ, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Гэтэл хотын шинэ дарга томилогдоод сар орчмын дараа Нийслэл, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болох “Түгжрэлийн хууль”-ийг ЗГ-ын мэдүүлсэн төсөл нэрээр ТББХ-оор хэлэлцүүлэн УИХ-аар хэлэлцэх дэмжлэг авснаар хууль санаачлах эрх зөрчигдлөө.

УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоол “ЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.1-д “..., Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулна” гэж заасан нь ЗГ-аар “могой бариулах” шалтаг болжээ.

Хуулийн төсөл боловсруулах буюу “хууль бичих” үйл явц нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хүрээний олон талт судалгаа, хууль хоорондын уялдаа зэрэг нарийн төвөгтэй ажил байдаг. Тодруулбал, хуулийн төслийн хэрэгцээ шаардлагыг тандан судлах, хууль хэрэгжсэнээр бий болох үр нөлөөг судалж, үнэлэх, хуулийг хэрэгжүүлэхэд гарах зардлын тооцоо, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ зэргийг хийсэн байхыг шаарддаг. 

  • Хуулиар шийдэх асуудалд: Нэгт гэр хорооллыг орон сууцжуулах замаар утааг бууруулах, хоёрт төлбөртэй бүсээр зорчуулж түгжрэлийг буруулах, цаашлаад орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах зэрэг багтаж байгаа. Товчхондоо нөгөө л эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангахыг зорьж буй аж.

Эрх мэдлийн төвлөрөл

Нийслэлийн иргэдийн, нийтлэг эрх ашгийг хамгаалах нь хотын даргын хуулиар хүлээсэн үүрэг боловч энэ хуулийн төслөөр хэт их мэдлийг хуваарилжээ. Тоймловол,

  • Замын хөдөлгөөний төлбөртэй бүс, хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, уг бүсэд мөрдөх журмыг батална.
  • Төлбөртэй бүсийн төлбөр төлөгчийг бүртгэх, төлбөрийг ногдуулах, хураах, төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журмыг татварын албатай хамтран батална.
  • Нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журмыг батална
  • Нийслэлийн өмчлөлийн авто зогсоолын менежмент, авто зогсоолын нэгдсэн системийг
  • Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрэм, УЗ-ийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.
  • Газрыг чөлөөлж нөхөх олговрыг олгох, газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргана.

Эрх мэдлийн төвлөрөл нь авлига, дарангуйлал,  захиргаадалт, хүнд сурталд хөтөлдөг сөрөг талтай. Зүй нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийслэлийн иргэдийг төлөөлж буй учир нийслэлчүүдийн эрх ашигт хамраалтай байнга мөрдөгдөх актыг батлах учиртай. Гэтэл хотын даргад энэ бүх асуудлыг дангаар шийдвэрлэх эрх мэдэл төвлөрөх гээд байгаа юм.

Бас нэг сан: Тус хуулийн төсөлд нийслэлийн нийтийн тээврийн төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-г үүсгэхээр тусгажээ. Гэтэл өдгөө ЖДҮХС, ЭМДС, НДС, ТЭДС-гаас эхлээд ЗГ-ын 24 тусгай сан бий. Тэдгээр сангууд улс төрчдийн хулгай, луйврын тод илрэл болсныг ЖДҮХС-гийн хулгай, Боловсролын зээлийн сангийн хэрэг хангалттай харуулсан. Гэтэл дахиад л нэг сан байгуулах нь ....

Хууль батлагдвал: 

  • Иргэдийг хамгийн ихээр талцуулж, бухимдуулсан асуудал болох замын хөдөлгөөний ачаалалтай хэсэгт төлбөр тогтоох буюу бүсчлэлийн төлбөр төлнө. 
  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээ, төвлөрлийг сааруулах нэрээр өмчлөл, эзэмшлийн газрыг чөлөөлөх, газраар, хөрөнгөөр, мөнгөөр нөхөх олговор олгоно.
  • Дэд төвийг түшиглэн чөлөөлсөн газрууд дээр орон сууц, авто зам барина.
  • “Нийтийн тээврийн сан”-тай болох нь.

Төгсгөлд нь: Хууль тогтоомжийн тухай хуулиар “хууль санаачлах, батлах үйл явцад олон нийтийн оролцоог хангах зарчмыг баримтлах” буюу хуулийн төслийн үзэл баримтал, зохицуулалт, хүрэх үр дүнг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэхээр заасан байдаг. Гэтэл тус хуулийн төсөлд “төлбөртэй бүс” гэж сошиал орчинд иргэдийг хэдэн өдөр талцуулсныг эс тооцвол иргэдийн санал, оролцоог төдийлөн тусгасангүй.  Энэ нь хууль батлагдах процесс, хэрэгжилтийн явцад олон хийдэл гаргадаг. 

Манай улсад хууль багадаагүй, хэрэгжилт хангалтгүй байгаа нь асуудал шийдэгдэхгүй байгаа хэрэг. “Түгжрэлийн хууль”-тай болсон ч түгжрэл буурах нь юу л бол. Нэмж хэлэхэд хууль санаачлах эрхэд халдаж, богино хугацаанд хууль бичиж, яаран батлуулахыг зорьж буй нь улс төрийн эрх ашиг гэлтэй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.