• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 4, 2023
Хэвлэлийн мэдээ

Монгол улсын ногоон хөрөнгө оруулалтад ЕСБХБ томоохон хөшүүрэг болж байна

lemonpress
Lemon Press
7 сарын 4, 2023
7 сарын 4, 2023

ЕСБХБ-наас хэрэгжүүлж буй Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх $137 саяын хөтөлбөр нь  бизнес эрхлэгчид, айл өрхүүдийг дэмжиж ажиллана.

  • ЕСБХБ нь $137 саяын GEFF Mongolia Green Economy Financing Facility буюу Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ хөтөлбөрийг Монголд эхлүүллээ.
  • GEFF Mongolia нь айл өрх болон бизнес эрхлэгчдэд ногоон санхүүжилтийг санал болгож байна
  • Уур амьсгалын ногоон сан (УАНС), Япон улсаас техникийн туслалцаа үзүүлнэ.

Монгол улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ хөтөлбөрт (НЭЗСҮХ) хамгийн сүүлд нэгдэн улс боллоо. GEFF Mongolia нь улс орныг илүү ногоон эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлж, айл өрх, бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй өндөр стандарт бүхий ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь эрс тэс цаг агаартай, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд эмзэг Монгол улсад нэн чухал юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийж буй ЕСБХБ, Уур амьсгалын ногоон сангийн хамтарсан $137 саяын GEFF Mongolia хөтөлбөр нь ус ашиглалт, тогтвортой газар ашиглалт ба нөөцийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн ногоон болон инновац бүхий шийдлүүдэд хөрөнгө оруулахаар зорьж буй хувь хүн, бизнес эрхлэгчдийг дэмжих болно. Уг санхүүжилтийг харилцагч санхүүгийн байгууллага болох ХААН Банк, Хас Банкаар дамжуулан орон даяар зээлдэгчдэд олгох юм. Цаашид тус хөтөлбөрт дотоодын  бусад санхүүгийн байгууллагууд ч нэгдэх төлөвтэй байна.

GEFF Mongolia нь УАНС болон Японы Засгийн газрын хамтарсан хөнгөлөлттэй санхүүжилт, техник туслалцааны хүрээнд GEFF Mongolia цахим хуудас дахь Ногоон технологи сонголтын жагсаалтад бүртгэлтэй өндөр гүйцэтгэлтэй ногоон тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчдэд санхүүгийн  дэмжлэг үзүүлнэ.

ЕСБХБ-ны дэмжлэгтэйгээр Хас Банк нь бизнесийн үйл ажиллагаагаа Парисын хэлэлцээрийн зорилгод нийцүүлэхэд чиглэсэн шилжилтийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх юм.

Монгол дахь GEFF хөтөлбөр нь улс орны ногоон эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах, ногоон технологийн хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна шинэ ажлын байруудыг бий болгох юм. Мөн Монгол улсын нүүрстөрөгчийн ялгарлыг  бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тойрог эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэж буй төслүүдэд хөрөнгө оруулалтын үйлчилгээг үзүүлнэ.

Энэхүү шинэ хөтөлбөр нь 2014-2019 онуудад хэрэгжсэн Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн үйлчилгээ (MonSEFF) дээр тулгуурласан. Нийт $25 саяын санхүүжилттэй MonSEFF  нь эрчим хүчний хэмнэлттэй шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах замаар монголын бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэрэглээгээ бууруулахад дэмжлэг үзүүлсэн. Эдгээр төслүүдийн үр дүнд нийлбэр дүнгээр жилд 255,000 МВт/цаг эрчим хүчний хэмнэлт гаргаж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 94,000 тонноор бууруулсан.

2006 оноос эхэлсэн ЕСБХБ-ны GEFF хөтөлбөрүүд нийт 29 улсад хэрэгжиж, 230,000 гаруй харилцагчдад €6.3 тэрбумын санхүүжилтийг өнөөдрийн байдлаар олгоод байна.

Харин ЕСБХБ нь 2023 оны 6-р сарын байдлаар 136 төслөөр дамжуулан Монгол улсын эдийн засагт €2.25 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.