
Заа, Ерөнхийлөгч төсөвт хориг тавиад л “Эрдэнэс Монгол” нэгдлийн асуудал яригдаад л, ТӨХК-иуд нь алдагдалтай ажиллаад л түм түжигнэж, бум бужигнаж байна даа.
Тоймоо эхэлье: ТӨХК-иудын асуудал
ЗГ төрийн бүтээмжийн реформ хийнэ гээд байгаа. Гэхдээ “реформ” гэх сүртэй үгийг ашиглахаас өмнө төрийн албан хаагчид болон Төрийн өмчит компаниудад хэд хэдэн зайлшгүй шийдэх асуудал байна. Одоогоор бол 122 төрийн өмчит компани байгаагийн 43 нь ₮150 тэрбумын алдагдал хүлээгээдбуй. Энэ дүнд орон нутгийн ТӨХК-иудын алдагдал ороогүй гэж бод. Үүний цаана удирдлагуудын үр дүнгийн урамшуулал мэтийн үр ашиггүй зарцуулалт, данхар бүтэц нуугдаж байгаа.
II хэсэг: Эрдэнэс Монгол
Цаашлаад, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 22%, зэсийн нөөцийн 38%, жоншны нөөцийн 22%, төмрийн нөөцийн 15%-ийг эзэмшиж, экспортын орлогын 30%-ийг бүрдүүлж байгаа “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформ дэмжигдээд байна. Ингэснээр тус нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийг хийх юм. Энэ шинэчлэл, ажил хэрэг маш ил тод байх хэрэгтэй!
Эцэст нь… ТӨХК гэхээр хамгийн ил тод, хамгийн хариуцлагатай, үр ашигтай байх ёстой. Гэтэл манайд “ТӨР” гэсэн үг орсон ихэнх үйл ажиллагаа маш дампуу байна. Хамгийн их авлигатай, алдагдалтай, ёс суртахуунгүй нь төрийн өмчит компани л байх юм. Тэгсэн хэр нь төсөв нь ч цар хүрээ нь ч данхар.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.