• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 8, 2024
Эдийн засаг

Долларын иентэй харьцах ханш сүүлийн 34 жилийн дээд түвшинд хүрээд байна

yld
С.Ангирмаа
4 сарын 8, 2024
4 сарын 8, 2024

Японы төв банк сүүлийн 17 жилд анх удаа сөрөг байсан бодлогын хүүгээ өсгөж 0.1%-д хүргэсэн билээ. Гэтэл иений ханш хүчирхэгжих нь байтугай хэцүүхэн байдалд орлоо. Юу болоод байна?

Нөхцөл байдал

Долларын иентэй харьцах ханш сүүлийн 1 жилийн хугацаанд 15.2% чангарч сүүлийн 34 жилийн дээд түвшинд хүрээд байна. Улмаар $1=¥151.4 болов. 

  • Хмм 🤔: Уг нь бол бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь иений ханшийн чангаруулж, зээлийн хүүг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг сааруулах замаар инфляцыг бууруулах зорилготой. Гэтэл иений ханш долларын эсрэг хүчгүйдээд байдаг. 
  • Учир начир: Японы төв банк бодлогын хүүгээ нэмээд тийм ч удаан хугацаа өнгөрөөгүй байгаа. Дээрээс нь Америк бодлогын хүүгээ бууруулахгүй хэвээр үлдээснээр долларын индекс жилийн өмнөхөөсөө 2.3% өсөөд буй. Эдгээр нөхцөл байдал нь долларын иентэй харьцах ханш 34 жилийн дээд түвшинд хүрэхэд нөлөөлж байна. 

Ямар нөлөө үзүүлэх вэ? 

Иений ханшийн сулрал нь бусад валютын худалдан авах чадварыг сайжруулах тул Японы экспорт, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ импортын бараа илүү үнэтэй болж инфляцын дарамт нэмэгдэж болзошгүй.

  • Жуулчдыг татна: Түүнчлэн иений ханшийн сулрал нь аялал жуулчлалын салбар болон зочлох үйлчилгээ, жижиглэн худалдаа зэрэг холбогдох салбаруудыг хөгжүүлэх боломжтой. Товчхондоо бол иений ханшийн сулрал нь импортын бараа бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй болгох ч экспорт болон аялал жуулчлалын эрэлтийг нэмэгдүүлэх нь. 

JPY/MNT

Төгрөгийн ханш ч сүүлийн 1 жилийн хугацаанд иений эсрэг 16.2% чангарч ¥1=₮22.3 болоод буй. Түүнчлэн бид энэ оны эхний 3 сард $2.4 тэрбумын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн импортолсны 11.6%-ийг Японоос авсан. Юу гэх гээд байна вэ гэхээр, иений сулрал нь Японоос импортолсон барааны үнийг ч хямдруулсан юм. Тодруулбал, 

  • -10%: Өнгөрсөн оны эхний 3 сард Японоос импортолсон суудлын автомашины дундаж үнэ $7.7 мянга байсан бол энэ оны эхний 3 сард энэ тоо 10% буурч $6.9 мянга 

Эцэст нь… Иений эргэн тойронд нэг иймэрхүү л юм болж байна даа. Гэхдээ урт хугацаандаа төв банкны бодлогын хүүгийн шийдвэрийн нөлөө гарч эхлэх биз ээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.