
Тэнгэр Капитал ҮЦК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Ахиллис Монгол ОУБ НҮТББ-аас 12 дахь жилдээ зохион байгуулж буй “Итгэл найдвар боломж Улаанбаатар-2026” бүх нийтийн гүйлтийг ивээн тэтгэж, хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Монголын хоёр дахь том марафонд тооцогддог тус арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийтийг спортоор нэгтгэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх, тэгш оролцоог дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэхүү эрхэм зорилгын хүрээнд Тэнгэр Капитал ҮЦК нь нийт харилцагч, хөрөнгө оруулагчдыг тус арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг уриалахаас гадна марафонд оролцогч хүн бүрийн “Хөрөнгө оруулалтын марафон”-ы анхны гарааг нээхээр зорьж байна.

Учир нь марафоны тамирчдын хувьд барианд амжилттай ороход нь асар их тэсвэр тэвчээр, сахилга бат, өдөр тутмын бэлтгэл шаарддагтай адил хөрөнгө оруулалтын амжилт ч санхүүгийн боловсрол, тогтмол хуримтлал, урт хугацааны зөв шийдвэр дээр суурилдаг.
Тиймээс марафонд оролцогчдод дараах боломжийг үнэ төлбөргүй олгоно.
📅 Хэзээ:
📍 Маршрут:
🏃 Гүйлтийн төрлүүд:
📝Бүртгэл:
Эх сурвалж: Тэнгэр Капитал ҮЦК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.