Өчигдөр крипто ертөнцөд шинэ түүх бичигдэж SEC Биткойны ETF-д эцэст нь нэг юм толгой дохилоо.
Үйл явдлын хураангуй
Өнгөрсөн хугацаанд Америкт Биткойны ETF нэвтрүүлэх гэж 20 гаруй компани SEC-д хүсэлтээ өгч байсан ч тэд зохицуулагч байгууллагын шийрийг зааж 10 жил гяндайсаар 2024 онтой золгов. Энэ удаад SEC-г ийн сэтгэл шулуудахад дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани болох BlackRock (BLK) ихээхэн нөлөөлсөн юм. Улмаар тэдэнтэй хамт 10 компани Биткойны ETF-н ногоон карттай болоод буй.
Визтэй 11
Зөвшөөрөлтэй болсон 11 Биткойны ETF-н 3 нь NYSE Arca, 2 нь Nasdaq, үлдсэн 6 нь Cboe BZX дээр тус тус бүртгэгдэж Америкийн цагаар Пүрэв гаргаас эхлэн Биткойны ETF-н арилжаа эхлэсэн юм. Цаашлаад Fidelity, Hashdex, VanExk нараас бусад буюу 8 ETF-д Coinbase (COIN) кастодианы үйлчилгээ үзүүлэх гэнэ.
Биткойны ETF-н нөлөө
Юутай ч Биткойны ETF албан ёсоор зөвшөөрөгдсөнөөр хөрөнгийн бирж дээр криптовалют хувьцаа шиг арилжаалагдахаар боллоо. Тус зөвшөөрлийн ачаар уламжлалт санхүүгийн салбарын мэргэжлийн хөрөнгө оруулагчид крипто ертөнцөд хөл тавих боломж бүрдэж байна. Тэд крипто зах зээлийн нэг хэсэг болсноор тус зах зээлд эргэлдэх хөрөнгө нэмэгдэж үүнийг дагаад Биткойны зах зээлийн үнэлгээ ч нэмэгдэнэ. Ганц Биткойн гэлтгүй бусад криптовалютын ханшид ч ихээхэн нөлөөлөх төлөвтэй байгаа юм. Аан бас,
За тэгээд, крипто салбар ч 2024 оныг томоохон амжилттай эхлүүлж байна даа. Ер нь л Биткойны ETF, Halving болох сургаар зах зээлд нэлээдгүй хүлээлт үүсэж Биткойны ханш ч пуужиндлаа. Харин цаашид тус криптовалютын ханш энэ эрчээрээ өссөөр байх уу, үгүй юу гэдэг нь эдгээр Биткойны ETF-үүд хэр амжилттай явахаас л шалтгаалах байх даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.