Ойрд Монголчуудыг IHC койнтой, койнгүй гэж 2 ангилж болохоор болжээ. Койнтой хэд нь бат бөх нойртой унтаж байгаа бол нөгөө хэсэг нь тайван унтаж чадахгүй яваа бололтой. Ирэх Даваа гарагт IHC койны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх тул танд хэдэн үг захих гэсэн юм аа. Хэрэв та:
Гялс ашиг хийгээд гарах бол:
- Сүүлд CHB, TRD-ийн хоёрдогч арилжааг анзаарсан л байлгүй. Арилжаа эхэлсэн даруйд CHB койны ханш 1.6 дахин, TRD-ийн ханш 55 дахин нэмэгдсэн билээ. Арилжаа эхлэх үед ханш огцом өсөх хандлага ажиглагдаж байгаа учир ирэх 7 хоногт ч адилхан байх талтай.
- Эрэлт, нийлүүлэлтээс бүх зүйл шалтгаалах тул та захиалга өгөхдөө бусад хүмүүсийн шивсэн захиалгын хэмжээ, бусад биржүүд дээр ямар үнээр арилжаалагдаж буйг сайн харах хэрэгтэй шүү.
Урт хугацаанд HODL хийх гэж байвал:
- IHC койн дэлхийн крипто бирж дээр гарах том амбицтай билээ. Тиймдээ ч энэ 9-р сард PancakeSwap болон Uniswap хэмээх гадаадын төвлөрсөн бус биржүүдэд дээр бүртгүүлэх мөн IHC хэтэвч бий болох зэрэг томоохон ажлууд хүлээгдэж байгаа ажээ. Урт хугацаанд хадгалах гэж байвал энэ зүйлсийг бодоод үзээрэй.
Одоо л авах гэж буй хүмүүст хэлэхэд:
- Дээр дурдагдсан шиг 4 биржийн ханшийг сайн харах хэрэгтэй. Жишээлбэл, DAX дээр ARDX-ийн ханш ₮179 байгаа бол Trade.mn дээр ₮178-өөр арилжаалагдаж байна.
- Койны үнэ ₮0.30-өөс олон дахин өсөөд байвал хөрөнгө оруулалт хийхээ түр азнах хэрэгтэй болов уу. Учир нь хөөс үүссэн бол танд л хохиролтой.
*Энэхүү булан нь зөвхөн санаа өгөх зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.