
Өнгөрсөн 2 өдөр Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт зэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол боллоо. Сонсголоор хэлэлцэгдсэн топ асуудлуудыг багцлан хүргэж байна.
1️⃣ Санхүүгийн хямрал
Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр ₮2.4 их наяд төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн нийт алдагдлаас давахаар байна. Гэхдээ энэ тийм шинэхэн биш 2025 оны тодотголоор ₮3 их наядын алдагдалтай төсөв баталж байлаа. Зарлагын хэмжээний хувьд 2022 онд ₮1.4 их наяд байсан бол 2026 онд ₮7.8 их наяд болж огцом тэлжээ.
2️⃣ Хууль бус төлөвлөлт
Нийслэлд хэрэгжиж буй зам, сургууль, цэцэрлэгийн барилгыг ямар ч зураг төсөлгүй, газрын зөвшөөрөлгүйгээр төсөвт суулгаж. Үүнээс шалтгаалж 2024-2025 оны төслүүдийн гүйцэтгэл ердөө 29.2%-тай байгаа бөгөөд ажлууд 5-12 жил дамнан гацаж байна. Түүнчлэн, төлөвлөлт муугаас төслийн өртөг дунджаар 2.8 дахин өсжээ.
3️⃣ Төрийн өмчийн төвлөрөл & ашиг сонирхлын зөрчил
НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Эдгээр суудлын 62.5% нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн нь ашиг сонирхлын зөрчлийн асар том эрсдэлийг бий болгожээ.
Эцэст нь... Нийслэл төсвөө жилд 4-5 удаа дур мэдэн тодотгож, хууль бус шийдвэр гаргадаг тогтолцоог яаралтай өөрчлөхгүй бол улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдалд заналхийлж буй. Цаашид Төсвийн тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, зарлагыг хянах хатуу тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг энэхүү сонсгол бэлхнээ гэрчиллээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.