Сэтгүүл зүйн салбарын 25 байгууллага нэгдэж, энэ сарын 20-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нээлттэй, шууд ярилцлагад оролцохыг шаардсан.
Шаардлагын хариуг өчигдөр ЗГХЭГ-аас албан бичгээр ирүүллээ.
Ерөнхий сайдын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай шууд ярилцах, нээлттэй мэдээлэл өгөх талаар тухайлсан хугацаа тодорхойлоогүй байна. Харин УИХ-аар "Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа нээлттэй ярилцлага өгөхөө мэдэгдсэн аж.
Мөн Засгийн газраас холбогдох хууль, журмын дагуу хуралдаанаас гарсан шийдвэрээ ЗГХЭГ-аар дамжуулан түгээдэг талаараа дурдсан байна.
Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Шаардлага хүргүүлсэн:
Эх сурвалж: Редакцуудын нэгдэл
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.