• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 20, 2024
Сонгууль 2024

ХҮН нам 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчийг зарлалаа

lemonpress
Lemon Press
5 сарын 20, 2024
5 сарын 20, 2024

Lemon Press сонгуулийн үеэр ажиллах редакцын бодлогоо баталж "Сонгууль 2024" булантай болсон билээ. Энэ хүрээнд бид ХҮН намаас нэр дэвшигчдийг танилцуулж байна. 

Өнөөдөр Монголын улс төрийн намуудын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг зарлах чухал өдөр. ХҮН нам өнөөдөр хурлаа зохион байгуулж, эхний ээлжид 78 нэр дэвшигчтэй тойргийн төлөөлөл, дараагийн ээлжид 48 нэр дэвшигчтэй жагсаалтаа зарлах юм. Улмаар тус нам 78 нэр дэвшигчдээ баталгаажуулаад байна. 

Энэ удаагийн сонгуулиар ХҮН намын зүгээс 126 салбарын мэргэжилтнүүдийг дэвшүүлэхээ зарласан. Тус намын нэр дэвшигчдийг боловсрол болон мэргэжлийн байдлаар нь ангилбал, нийт нэр дэвшигчдийн 70% нь магистр докторын зэрэгтэй, 30% нь бакалаврын зэрэгтэй бөгөөд дундаж нас нь 43 аж. Мөн нэр дэвшигчдийн 23% нь багш судлаачид, 15% нь санхүү, эдийн засгийн салбарын төлөөлөгчид, 13% нь хууль эрх зүй гадаад харилцааны салбарын мэргэжилтнүүд байна. 

Харин тус намын дарга Т.Доржхандын хувьд жагсаалтаар нэр дэвших юм. Түүнчлэн тус намынхан үргэлжлүүлэн намын жагсаалтад бичигдэн нэр дэвших гишүүдээ тодруулахаар хуралдаж буй. 

Ингээд ХҮН намын 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчтэй танилцъя. 

1-р тойрог: Архангай, Баянхонгор, Өвөрхангай

2-р тойрог: Говь-Алтай, Завхан, Увс, Ховд

3-р тойрог: Баян-Өлгий

4-р тойрог: Булган, Орхон, Хөвсгөл

5-р тойрог: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

6-р тойрог: Дорнод, Сүхбаатар, Хэнтий

7-р тойрог: Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь

8-р тойрог: Баянзүрх дүүрэг

9-р тойрог: Баянгол дүүрэг

10-р тойрог: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг

11-р тойрог: Сонгинохайрхан дүүрэг

12-р тойрог: Хан-Уул дүүрэг

13-р тойрог: Багануур, Багахангай, Налайх дүүрэг

Бид цаашид сонгуулийн үеэр сонгогчдод хэрэгтэй бүх мэдээллийг товч тоймлон хүргэх болно. Манай вэбсайтын "Сонгууль 2024" булангаас мэдээлэл авах боломжтой шүү. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.