Стартапын хурдасгуур хөтөлбөр болох МStars Hub-н 3 дахь удаагийн хөтөлбөрийн төгсөлт Demoday-2024 болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд 3 дахь болон өмнөх элсэлтийн нийт 11 стартап шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
Технологийн цонх гэгдэх стартапуудын цуваа үргэлжилж зах зээлд гарч ирсээр буй нь таатай. Стартапууд өөрсдийн сонгосон зах зээлдээ үлэмж хэмжээний оролцоог бий болгодог нь 2007 оноос хойш дэлхий даяар сонгодог туршлага болоод байгаа билээ.
МStars Hub-н 3 дахь хөтөлбөрийн 5 стартаптай танилцъя:
DeepTech - AI/ML : Бизнесээ дараагийн түвшинд гаргах, байгаа дата мэдээллээ илүү өгөөжтэй ашиглах нь тогтсон бизнесүүдийн толгойны өвчин болж байна. Тэгвэл DEEP TECH нь бизнес бүрийн онцлогт тохирсон хиймэл оюун ухааны моделиудыг хөгжүүлэхэд тусална.
Up - HR recruiting platform : Уламжлалт хүний нөөц хайх аргачлал нь олон сувгаар, шат дараалал ихтэй бөгөөд нөгөө талдаа ажил хайгчдад нэг дор мэдээлэл авч хүсэлтээ өгөхөд төвөгтэй байдаг. Тэгвэл UP PACK нь цагийн ажил олгогч болон ажил хайгчдыг хооронд нь түлхүү холбосон платформ бөгөөд хялбараар swipe хийгээд super match-аа олох боломжийг олгоно.
Dino -All in one home Services: Орчин үеийн завгүй амьдралын хэмнэл дунд гэр ахуйн ажлууд овоорч үлдэх болсноор найдвартай, чанартай үйлчилгээ авах сонирхол нэмэгдэж буй. Тэгвэл DINO RESOURCES нь гэр ахуйн бүхий л үйлчилгээг санал болгож, ажил гүйцэтгэх чадварлаг хүмүүсийг холбож өгч байна.
Ycloud - Cloud ERP Solution: Бизнесийн эрин зуунд компаниуд харилцагчийн мэдээллээс эхлээд санхүүгийн тайлан, хүний нөөц, үйл ажиллагаа гээд олон асуудалтай тулгарсаар байдаг. Тэгвэл YCLOUD нь хиймэл оюунд суурилсан санхүүгийн бүртгэл, тайлан бүхий дараа үеийн үүлэн платформыг санал болгож байна.
Health Hub - Health center management solution: Иргэдийн амьдралын чанар, эрүүл мэндийг дэмждэг gym, спорт үйлчилгээний газрууд өөрсдийн үйл ажиллагааг автоматжуулах, илүү ухаалаг ажиллах хэрэгцээ байнга гардаг. Тэгвэл HEALTH HUB нь эдгээр байгууллагад хялбар шийдлийг санал болгож, цаашлаад үйлчлүүлэгчдэд эрүүл мэндээ тогтмол анхаарахад нь туслах шийдлийг гаргахаар ажиллаж байна.
МStars Hub-тай хамтдаа туулсан 6 сарын хугацаанд стартапууд:
Мөн Demoday-2024 үйл ажиллагаанд дотоодын хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагчид ирснээс гаднаас Plug and Play Japan, EBRD, Deloitte, Master Concept Group зэрэг гадаад хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцов.
Энэ удаагийн питч тавьсан стартапуудын дийлэнх нь хиймэл оюуныг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд ашигласан нь онцлог байлаа.
Та бүхэн МStars Hub-н дараа дараагийн элсэлт болон бусад стартап, технологийн талаарх мэдээллийг сошиал хуудас /мэдээний товхимол/ болон Веб хуудсаас авах боломжтой.
#СтартапынАмжилтынХурдасгуур #MStarsHub #Cohort3 #Demoday3 #Deeptech #Ycloud #Up #HealthHub #Dino
https://www.facebook.com/MStarsHub
https://www.instagram.com/mstarshub
https://mstars-newsletter.beehiiv.com/
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.