МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан, Японы “Товако” группийн дэвшилтэт технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв нь 2015 онд үүсгэн байгуулагдсан ба одоогийн байдлаар 1400 гаруй хүүхэд мэндэлсэн амжилттайгаар ажиллаж байна.
Тэгвэл тус эмнэлэг Дэлхийд хүн амын тоогоор 4-т ордог 280 гаруй сая хүн амтай Индонезийн Жакарта хотод өөрсдийн салбар эмнэлгийг 11 сарын 25-ны өдөр нээлтээ хийгээд буй. Тэд Япон технологийн дагуу “Байгалийн мөчлөгт, зөөлөн сэдээлт “ бүхий үр шилжүүлэн суулгах эмчилгээг хийдгээрээ бусад эмнэлгээс ялгаатай болно.
Индонезид үр шилжүүлэн суулгах эмчилгээний сүүлийн үеийн технологи, шалгарсан боловсон хүчин, чанар, стандарт хангасан эмнэлгээр үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн олон мянган гэр бүл нээгдэх өдрийг тэсэн ядан хүлээсэн байна. Зөөлөн сэдээлт, байгалийн мөчлөгт үр шилжүүлэн эмчилгээг хийлгэснээр илүү бага зардалтайгаар, өндөр үр дүн бүхий эмчилгээг хийлгэх боломжтой болжээ.
Монголдоо анх удаа “Үр хөврөлийн генетикийн шинжилгээ” буюу NGS технологийг нэвтрүүлсэн Өөжинмед эмнэлэг тун удахгүй Индонезид нэвтрүүлж, нутагшуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Монголын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч эгнээнд бичигдэж буй Өөжинмед эмнэлэгт өөрсдийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг бататган Индонезид салбар эмнэлгээ нээсэнд баяр хүргэж, амжилт хүсье.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.