Компанийн төрлийг өөрчлөн хаалттай хувьцаат компани болох шийдвэрийн хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос 5 сарын 8-ны өдрийн №173 тоот тогтоол гарснаар Богд Банкны хувьцаа эзэмшигчдийн дансанд дараах мөнгөн хөрөнгүүдийг байршуулсан байна. Үүнд:
1. Хаалттай хувьцаат компани болж буйтай холбогдуулан нэгж хувьцаа бүрд ₮150,
2. Өнгөрсөн оны II хагас жилийн ногдол ашиг хуваарилалт буюу нэгж хувьцаа бүрд ₮4, нийт нэгж хувьцаа бүрд ₮154-ийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансанд байршуулжээ.
Иймд хувьцаа эзэмшигчид өөрийн бүртгэлтэй брокерын компанидаа хандаж, хувийн дансандаа татан авах нь.
Хаалттай хувьцаат компани болж буйтай холбоотой төлбөр шилжүүлсний дараа хуулийн хугацаанд татаж аваагүй тохиолдолд тус гүйлгээ буцаагдах тул яаралтай хувийн дансандаа татан төвлөрүүлэхийг зөвлөж байна.
📞 Тус мэдээлэлтэй
холбоотой асуудлаар тус банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 7577-1199 болон [email protected] хаягаар
холбогдох боломжтой.
Эх сурвалж: Богд Банк
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.