• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 22, 2025
Санхүү

ББСБ-уудыг цаашид ямар ирээдүй хүлээж байна вэ? 

yld
М.Хулан
4 сарын 22, 2025
4 сарын 22, 2025

УИХ энэ 7 хоногт Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

  • Тоонууд: Өнгөрсөн оны байдлаар нийт 2.3 сая гаруй хүн ББСБ-д ₮5.2 их наядын зээлтэй байна. ББСБ-уудын чанаргүй зээлийн хувь хэмжээ 6.1%. Харин нөгөө талд банкны салбарынх ₮37.1 их наяд, чанаргүй зээл нь 5.1% байжээ. 

🧭 Хуульд шинэчлэл хийх шаардлага

Зээлийн мэдээллийн санд 13 арилжааны банк, 436 ББСБ, 1.6 сая иргэн, 19.6 мянган ААН, төрийн сангийн мэдээлэл хадгалагдаж буй. Одоо мөрдөгдөж буй хуульд зээлийн мэдээллийг ашиглан зээлжих чадвар, зэрэглэл тогтооно гэж заасан ч аль байгууллага, ямар аргачлалаар, хэрхэн хийх талаар тодорхой заалт байхгүй.

  • 🤔 Үүнээс үүдэн банк болон ББСБ-ууд иргэн, ААН-ийн зээлжих зэрэглэлийг тогтоохдоо өөр өөрийн аргаар үнэлж, зээлийн үнэлгээ жигд бус тогтож байна гэж үзэж байгаа аж. 
  • 🆕 Шинэ хуулиар: Тиймээс зээлжих зэрэглэлийг Монголбанкнаас баталсан онооны аргачлалаар тогтоох, мөн зэрэглэл тогтоох хугацааг зээлдэгчийн сүүлийн 6 жилийн зээлийн мэдээлэл гэснийг 6 хүртэлх болгон өөрчлөх аж. 

🗣️ ББСБ-ын салбарт юу болоод байна?

Өнгөрсөн сард СЗХ ББСБ-аас иргэд хэрэглээний зээл ихээр авч байгаатай холбоотойгоор өр орлогын харьцааг 60:40 болгоод буй. Мөн ББСБ-уудын олгож буй хэрэглээний зээлийг хумьж оронд нь  бизнесийн зээлийг нэмэгдүүлэх зорилгоор банкнаас эх үүсвэр татдаг явдлыг зогсоосон билээ. Оронд нь ББСБ-ууд банкнаас бус гаднаас санхүүгийн эх үүсвэр татдаг болсноор зээлийн хүү бууруулах, эрсдэлээ удирдах боломж бүрдэнэ. 

Юутай ч нэг талаас зээл авагчдын зээлжих оноог илүү тодорхой, ил тод аргачлалаар тодорхойлж санхүүгийн хүртээмжийг нэмэх асуудал яригдаж байгаа бол нөгөө талд ББСБ-ын банкнаас хараат байдаг асуудлыг цэгцлэх томоохон шинэчлэл хийхээр зэхэж байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.