Цахиурын хөндийнхнийг сандаргаж байгаа Хятад AI-н талаар сонсоо л байлгүй. Олны үгээс сонсох нь ээ эцэст нь нэг юм ChatGPT жинхэнэ өрсөлдөгчтэй болох шив.
❗Цахиурын хөндий дэх донсолгоон
DeepSeek-г $6 саяар бүтээсэн гэх мэдээнээс болж Nvidia (NVDA)-д том гарз тохиож хувьцааны үнийг 1 өдрийн дотор 16.9% унан, зах зээлийн үнэлгээ нь $589 тэрбумаар агшив. $NVDA-с гадна AI-н томчуудын хувьцаа ч улаанаараа эргэлдэж Nasdaq (^IXIC) 3.1% унаад буй. DeepSeek шиг AI-г ийм бага зардлаар сургах боломжтой, боломжгүй гээд л бөөн хэрүүл болж байна даа.
🤔 Яагаад сүржигнээд байгаа юм?
Хүртээмж, хэрэглээ талаасаа өдийг хүртэл ChatGPT хамгийн шилдэг нь байсан хэдий ч ChatGPT-г 1 өдөр ажиллуулахын тулд $700,000 шаардлагатай гэхээр асар өндөр зардалтай AI.
⚙️ DeepSeek хэрхэн ажилладаг вэ?
За тэгэхээр DeepSeek яагаад сүржигнэхээр AI вэ гэхээр, одоо бидний хэрэглэж буй хувилбар нь DeepSeek-V3 бөгөөд DeepThink (R1) функц нь хэрэглэгчийн асуултад хариулахын тулд AI-н хийдэг арын судалгаа, шинжилгээг бодлоо хуваалцаж байгаа мэт харуулдаг. Өөр нэг давуу тал нь бодит цагийн мэдээллээр хариулах чадвартай. ChatGPT-нх бол 2023 оноор хязгаарлагдаж байгаа.
Одоогоор, DeepSeek-г 51 оронд ашиглах боломжтой бөгөөд Америкийн App Store, Play Store-н хамгийн өндөр таталттай апп болсон л гэнэ. Хятадынх учраас Америк ном ёсоор хэрэглэгчийн мэдээллийн нууцлалаа ярьж эхэлсэн. Том зургаараа Америк Хятадад дэвшилтэт чипүүдээ нийлүүлэхгүй байгаа. Гэтэл Хятад AI ChatGPT-тэй өрсөлдөөд гараад ирлээ гэж. Ирэх саруудад бид гал гарсан галзуу AI шийдлүүд хүлээж байхад гэмгүй л юм байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.