• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 26, 2024
Улс төр

Үндэсний баялгийн сантай болбол юу өөрчлөгдөх вэ?

yld
С.Ангирмаа
3 сарын 26, 2024
3 сарын 26, 2024

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод буй. Энэ хуулийн төсөл батлагдвал юу болох вэ? 

Одоо л яригдаж байгаа зүйл юм уу? 

Одоогоос 4 жилийн өмнө буюу 2020 оны сонгуулийн жил УИХ-аас Баялгийн сантай холбоотой бодлогын шинжтэй тогтоол гаргасан байдаг. Тухайн үед Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд баялгийн сан байгуулж, санхүүгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд ХО хийнэ гэж тусгасан аж. 

  • Ярьсаар: Үүний дараа жил нь ч баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлуулж хэрэгжүүлнэ, байгалийн баялгийг бүх үед тэгш шударга хүртээнэ гэж ярьж байв. Одоо ч сонгуулийг угтан Үндэсний баялгийн сангийн тухай яриад уналаа.  

Яг юу юм бэ?

Үндэсний баялгийн сан гэдгийг төрийн өмчийн хөрөнгө оруулалтын сан гэж ойлгож болно. Улс орнууд байгалийн баялгийн олборлолтоос олсон орлогоо хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж, үүнийгээ байгалийн нөөц шавхагдсаны дараа ашиглах зорилгоор энэ төрлийн санг байгуулдаг.

  • Манайд бол уг сан нь “Төсвийн тогтворжуулалтын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хүртээмжтэй хөгжлийн сан” гэсэн 3 бүрэлдэхүүн сантай байхаар тусгагдсан бөгөөд сан тус бүр өөрийн гэсэн эх үүсвэртэй. Гэхдээ тус бүрийг тодорхой ялгаагүй, уялдаа холбоогүй харагдана.  

Бидэнд хэрэгтэй юу? 

Хэрэв Үндэсний баялгийн санг амжилттай бий болгож чадвал баялгийн олборлолтоос бий болсон хөрөнгө нэг цэгт төвлөрч түүхий эдийн үнийн хэлбэлзэл эсвэл эдийн засгийн уналтын үед тогтворжуулах хүчин болж чадна. Мөн уг сангаар иргэдийн аж амьдралыг сайжруулахад чиглэсэн дэд бүтцийн төсөл, нийгмийн хөтөлбөр, боловсрол болон бусад бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжтой.

  • Гэхдээ: Баялгийн сангийн үр нөлөө нь түүний засаглалын бүтэц, хөрөнгө оруулалтын стратеги, ил тод байдал, хариуцлагын механизм зэрэг хүчин зүйлээс хамаарна. Гэтэл манайх чинь яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэхээсээ илүү Ирээдүйн өв сангийн мөнгийг идлээ уулаа гээд хэрүүл л хийж харагддаг.  

Эцэст нь… Мэдээж Баялгийн сантай болох хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. ОУ-ын жишээ судалъя гэвэл Норвег, Катар, Сингапур, Чили гээд олон жишээ бий. Гэтэл одоо байгаа хуулийн төсөлд ил тод байдал, хариуцлага, хөрөнгийн удирдлагад тавигдах шаардлага зэрэг нь тодорхойгүй байна. Сонгуулийн жил бүр л Баялгийн сангийн хууль гээд яриад байж баймааргүй байна даа. Яг судалгаатай, тодорхой ажил хэрэг болговол ч… 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.