• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 4, 2024
Эдийн засаг

Энэ онд хүнсний барааны үнэ өсөх үү?

yld
С.Ангирмаа
1 сарын 4, 2024
1 сарын 4, 2024

2023 онд 10 нэр төрлийн хүнсний барааны захуудын дундаж үнэ дунджаар 9% өсжээ. Өмнө нь дэлгүүр ороод ₮20 мянгад хөөрхөн хэдэн хүнс авчихдаг байсан бол одоо торны ёроолд 2, 3 юм авбал их юм болж дээ. Тэгвэл юуны үнэ яаж өсөв, цаашид ер нь яах вэ? 

Улам өндөрт 

Бидний сонгосон 10 нэр төрлийн хүнсний бараа дундаас элсэн чихрийн үнэ хамгийн ихээр буюу 34.4% өсөж кг нь ₮5,192-т хүрсэн аж. Үүний дараагаар 1 кг хонины ястай махны үнэ 17% өсжээ. 2023 оны дундаж инфляц 10.6% байсан хойно аргагүй биз ээ. Түүнчлэн,

  • Өндөрт нисэж, газарт буув: 2022 онд 38.8% өсөөд байсан ургамлын тосны үнэ өнгөрсөн онд 21.8% буурч ₮6,463 болсон байна. Энэ нийтлэлд дурдаж байгаа бүх үнэ захуудын дундаж гэдгийг дахин санаарай. 

Цаашид яах вэ? 

Бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөд цаг уурын нөхцөл, эрэлт, нийлүүлэлт, валютын ханш, тээврийн зардал зэрэг тоо томшгүй олон хүчин зүйл нөлөөлж буй. Харин энэ оны төлөвийг Монголбанкны гаргасан инфляцын тайлангаас харвал, 

  • Дарамттай: Энэ оны батлагдсан төсөв тэлсэн, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин өсөхөөр байгаа нь дотоод эрэлтийг өдөөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх тул инфляцын саарах хурд буурахаар байгаа юм. Улмаар 2024 оны инфляц 8.7% байх нь. Харин нийлүүлэлт тасрахгүй, цаг агаарын нөхцөл хэвийн байвал хүнсний инфляц буурахаар байгаа гэнэ. 

!!Гэхдээ, гол нэрийн 19 бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг ирэх 2-3 жилд 5%-иар үе шаттайгаар нэмэх хууль батлагдсан болон ОПЕК-н орнууд газрын тосны олборлолтоо бууруулснаас үүдэн газрын тосны үнэ өсөх зэрэг эрсдэлүүд бий. Эдгээр эрсдэлүүдээс шалтгаалан дизель түлшний үнэ өсөж тээврийн зардал нэмэгдэх, татварын нөлөөгөөр импортын барааны үнэ тэнгэрт хадах магадлалтай болж байгаа юм.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.