• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 25, 2025
Эдийн засаг

Дэлхийн эдийн засгийн удаашрал VS Монголын сорилт

yld
М.Хулан
4 сарын 25, 2025
4 сарын 25, 2025

Өнгөрсөн 7 хоногоос эхлэн Дэлхийн банк болон Олон Улсын Валютын Сангийн хаврын хурал болж байгаа билээ. Хурлын үр дүн эхнээсээ гарч ОУВС дэлхийн эдийн засгийн энэ жилийн өсөлтийг 0.5 нэгж хувь бууруулж 2.8% болгож буурууллаа. Эрсдэл тодорхой харин Монгол бэлэн үү? 

  • 👽 Трэнд: Монголын эдийн засгийн өсөлт 2009 оныг хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлтийн трэндийг дагаж байсан ч 2011 оноос уул уурхай салбарын гал бадарсан цагаас хойш дэлхийн эдийн засгийн өсөлтийн трэндийн гадуур хөвөх болов.

🔕 Бэлтгэлгүй

Өнөөгийн бидний байгаа байдал гэвэл оны эхний 3 сард экспорт $637.5 саяар буурч $3 тэрбум, ГВУН он гарснаас хойш 9.3% буурч $4.9 тэрбумд хүрээд байгаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд ийн муудаж байх зуур Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн IV хуралдаан болж асуудал, шийдлээ хэлэлцсэн юм.

  • 🗣️ Хариу үйлдэл: ЗГ Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулах, Алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн банкийг экзим банк болгох, УУББ-ийн тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэгт ихээхэн анхаарахаа мэдэгдсэн.  

🥶 Тэнэсэн бодлогууд

Уг нь ЗГ-ын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, анхдагч түүхий эдээс 96% хамаарах экспортын сагсандаа ноолуурын хэмжээг нэмэгдүүлэх гэж оны эхнээс 100% самнасан ноолуур гаргахаар болсон. Мөн үүнийг дэмжихээр одоогоор ₮300 тэрбумын зээл олгоод буй. Гэтэл энэ 3 сарын хугацаанд ноолуур экспорт өсөх биш харин ч 55% буурч, дотоодод ноолуурын үнэ кг нь ₮80 мянга хүртлээ уналаа. 

  • ⛓️‍💥 Улмаар ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлэхээр вексель буюу өрийн бичиг гаргахаар болов. Өөрөөр бол “Надад одоохондоо бэлэн мөнгө алга, гэхдээ би дараа нь энэ мөнгийг чинь төлнө өө” гээд боловсон аргаар өр тавих юм. 

Эцэст нь… Ядаж байхад худалдааны дайнаас үүдэж Хятадын эдийн засаг энэ жил 4% буюу өнгөрсөн жилийнхээсээ 1 нэгж хувиар буурах төлөвтэй байна. Хэдий ЗГ дотооддоо бонд гаргаж, ноолуурын экспортоо өсгөхөөр хичээж байгаа гэх ч байгаа нэг л онодоггүй ээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.