
Монгол Улс, 2026 оны 04 сарын 29 — “CMM – Capital Markets Mongolia” компани нь сүүлийн 3 жил Нью-Йорк, Лондон, Сингапур хотуудад Монголын Хөрөнгө Оруулалтын Форумыг зохион байгуулж буй бөгөөд 2026 онд БНХАУ-ын Шанхай хотод мөн тус форумыг анх удаа зохион байгуулах гэж байна.
“Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026” нь энэ оны 5-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш, стратегийн гол хөрш болох Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр улсын хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

Энэ хүрээнд тус форумд дотоодын бодлого тодорхойлогчид, тэргүүлэх төсөл, компаниуд мөн БНХАУ-ын болон бусад улс орнуудын томоохон санхүүгийн байгууллага, олон улсын банкууд, хөрөнгө оруулалтын сан, томоохон хөрөнгө оруулагчид нэг дор цуглах юм.
“Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026” арга хэмжээнд Монгол Улсад сүүлийн үед тулгамдаж буй хамгийн чухал сэдвүүд болох уул уурхай, эрчим хүч, дэвшилтэт технологи болон төслийн санхүүжилтийг онцлох бөгөөд эдгээр сэдвүүдээр дотоод болон гадаадын оролцогчдыг хамарсан чухал хэлэлцүүлгийг өрнүүлэх болно.

Форумын үндсэн зорилтууд:
Мөн “Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026”-н хүрээнд "Хуавей" компани форумын албан ёсны Глобал түншээр хамтран ажиллах ба Монгол Улсад 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани нь дэлхийн 170 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадад төдийгүй дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын нэг юм. Тус хамтын ажиллагааны хүрээнд 5-р сарын 26-ны өдөр дотоодын оролцогчид "Хуавей" компанийн Шанхай хотод байрлах судалгаа, шинжилгээний хүрээлэнг мөн үзэж, сонирхох юм.
“Энэхүү форум нь бүхий л оролцогч талуудын хувьд бодит төсөлд суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх чухал талбар болно” хэмээн зохион байгуулагч байгууллага болох “CMM – Capital Markets Mongolia”-н зүгээс үзэж байна.

“CMM – Capital Markets Mongolia” нь форумд оролцогч байгууллагуудад дараах боломжуудыг санал болгож байна:
Холбоо барих: [email protected]
Форумд бүртгүүлэх холбоос: https://capitalmarkets.mn/events/shanghai-2026
“CMM – Capital Markets Mongolia”-н тухай:
“CMM – Capital Markets Mongolia” нь хөрөнгийн зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэлцлийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн судалгаа, зөвлөх үйлчилгээний компани юм. CMM нь хөрөнгө оруулагчид, компаниуд, зуучлагч болон зохицуулагч байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийт гэх оролцогч талуудыг холбосон цогц платформын үүрэг гүйцэтгэж, зах зээлийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэл болон тогтвортой өсөлтийг дэмжин ажилладаг.
Хэвлэл, мэдээлэлтэй холбогдох: [email protected]
Эх сурвалж: “CMM – Capital Markets Mongolia”
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.