• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 13, 2023
Зах зээл

2022 онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 12%-д хүрч дээд түвшин тогтоолоо

yld
М.Хулан
4 сарын 13, 2023
4 сарын 13, 2023

Ember-с гаргадаг дэлхийн эрчим хүчний тайланд өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 12%-д хүрч дээд түвшин тогтоолоо. Ногоон ирээдүй рүү нэг алхам ойртсоор.

  • Тайлан: Уг тайлан нь 4 дэх жилдээ гарч байгаа бөгөөд 2022 оны тухайд дэлхийн эрчим хүчний эрэлтийн 93%-ийг бүрдүүлдэг 78 орны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг онцолсон юм.

Юу болов? 

Орос Украины дайны хөлд дэлхийн эрчим хүчний салбар хямарч, нүүрсний хэрэглээ бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн. Улмаар улс орнууд уламжлалт эрчим хүчний үүсгэврээс хэт хамааралтай байгааг багасгах арга сүвэгчлэх болсон юм. Үр дүнд нь өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүч дэлхийн эрчим хүчний 12%-ийг бүрдүүлж түүхэн дээд түвшинд хүрэв. Задлан харвал, 

  • Эрэлт & Нийлүүлэлт: Дэлхийн эрчим хүчний эрэлт 2022 онд 2.5% өссөн ба үүний 93%-ийг Хятад, Америк, Энэтхэг зэрэг орнууд дангаар бүрдүүлээд буй. Харин эсрэгээрээ, Европын Холбооны улсуудын эрэлт 3% буурсан. 
  • Онцлох нь: Нар болон салхины эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний нийт эрэлтийн 80%-ийг хангажээ. Улмаар нарны эрчим хүч үйлдвэрлэл 24%, салхиных 17% тус тус өссөн аж.
  • Гэхдээ: Мэдээж нүүрсний хэрэглээ өндөр байсаар дэлхийн нийт эрчим хүчний 36%-ийг хангаж, эрчим хүчний томоохон үүсгэврийн байр сууриа хадгалсан юм. 

Ногоон зорилт

Эрчим хүчний салбар нь дэлхийн томоохон хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг бөгөөд зайлшгүй ногоорох хэрэгтэй салбар. Түүнчлэн томоохон хүлэмжийн хий ялгаруулагч улс орнууд ч 2030 он гэхэд ногоон эрчим хүчинд тодорхой хэмжээнд шилжихээ амлаад л байгаа.

Эцэст нь… Өнгөрсөн жил л гэхэд цахилгаан автомашины үйлдвэрлэл болон хэрэглээ нэлээдгүй эрчимжсэн. Ер нь л ирээдүйд нүүрсний хэрэглээ багасах нь тодорхой. Эх дэлхийд сайн зүйл ч манайх шиг нүүрсээрээ л өөрсдийгөө болгодог улсууд хэцүүдэх нь дээ. Тэгээд бодно биз ээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.