• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 9, 2024
Сонгууль 2024

Жагсаалтаар нэр дэвшигчдийг шинжье

yld
С.Ангирмаа
6 сарын 9, 2024
6 сарын 9, 2024

Өнөөдрөөс 17 хоногийн дараа болох УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд 23 нам 2 эвсэл өрсөлдөж байгаа бөгөөд сонгогч өөрийн тойрогт нэр дэвшигчдийг сонгохоос гадна дэмжиж буй нам эвслээ сонгоно. Энэ саналд үндэслэн хувь тэнцүүлэх аргаар 48 суудлыг нам, эвслүүдэд хуваарилах юм. 

Хэн хэнийг дэвшүүлэв? 

Намууд 48 суудлыг авахын тулд өрсөлдөх 48 нэр дэвшигчээ тодруулаад байгаа. Тэгвэл өнөөдөр МАН, АН, ХҮН гэсэн 3 намын жагсаалтаар нэр дэвшигчдийн эхний 15 хүний ажил мэргэжлийг шинжье. Ер нь ямар хүмүүс та биднийг төлөөлөх гээд байна вэ? 

  • Дайх үг: Нам тус бүрийн жагсаалтаар нэр дэвшиж буй эхний 15 хүний мэргэжлийг тодорхойлохдоо заримыг нь мэргэшсэн байдлаар нь заримыг нь үндсэн мэргэжлээр нь тодорхойллоо. Нэг форматыг барих гэхэд олдоц нь сайнгүй юм. 

МАН: Инженер голлосон 15

Одоогийн УИХ-ын 76 гишүүнээс дахин нэр дэвшиж байгаа 54 гишүүний 76% нь МАН-ынх. Гэхдээ жагсаалтын эхэнд нэр дэвшигчид дунд өмнө нь улс төрд холбогдсон хүн ховор. Эмч, багш, инженер, нийгмийн ажилтан гэх мэтийн мэргэжил эзэмшсэн хүмүүс жагсаалтын эхний 15-д багтжээ. 

  • Тэргүүлэгч: Жагсаалтын тэргүүнд бичигдсэн Архитектор Г.Лувсанжамцын хувьд олны анхааралд өртөөд байгаа. Түүний Medium хаягийг ухаад үзвэл сонин содон нийтлэл их бий. Жишээ нь хамгийн сүүлд “Доороос-дээш чиглэсэн иргэдийн оролцоот хот төлөвлөлт”-ийн талаар бичжээ. Эмх замбараагүй хот төлөвлөлттэй манайд бол хэрэгтэй л өнцөг байна.
  • Багш нар: Цаашлаад тус намын жагсаалтын 15-д биологийн багш болон Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах багтаад буй. Бид бараг 1 жилийн өмнө түүнийг Lunch Hour подкастдаа урьж байв. Чанартай боловсрол Монгол улсыг хөгжүүлнэ гэж үздэг нэгэн.

Заа нэмээд дээрх 15 нэр дэвшигчийн дунд SharkTank Mongolia нэвтрүүлгийн 2 шарк багтсан байгаа. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшиний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд амжсан. Гэхдээ дэвшихээ болих эсэх нь тодорхойгүй байна.  

АН: Улс төрч голлосон 15

Ардчилсан намын жагсаалтын эхний 2 нэр дэвшигч хэдийн нүднээ танил. Тус намын жагсаалтаар нэр дэвшиж буй эхний 15 хүний ихэнх нь улс төрч эсвэл эдийн засагч. Гэхдээ нэмээд жүжигчин, сэтгүүлч ч багтаад буй. Цаашлаад, 

  • Z үе: Тус намын жагсаалтын эхний 15 нэр дэвшигчээс онцгой харагдаж байгаа нь Z үеийн төлөөлөл С.Цэнгүүн. Тэрбээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн залуу нь буюу 26 настай. Z үеийн төлөөлөл УИХ-д нэр дэвшиж байна гэхээр бас сонирхолтой. 
  • Өнөө л: Харин аль 2000 онд л Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр улс төрийн гараагаа эхэлсэн, Боловсролын сайд асан Л.Гантөмөр жагсаалтын 1-рт бичигдээдэхжээ. Араас нь эдийн засгийн чиглэлээр суралцсан ч 2010 оноос Эрүүл мэндийн сайдын зөвлөх болж улс төрийн карьераа хурдасгасан С.Одонтуяа дэвшсэн байна. 

Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшигчдийн хувьд зарлагдсаныхаа дараа өөрчлөлт орсоор ийм байдалтайгаар батлагдсан. Нэмээд зарим нэр дэвшигчид нь жагсаалтад нэр дэвшээгүйгээсээ болж намаасаа гарна орно гээд нэлээд драматай жагсаалт гарсан даа. 

ХҮН: Бизнесийн удирдлага голлосон 15

Одоогийн парламентаас 54 гишүүн ахин нэр дэвшиж байгаагийн ердөө 1 нь ХҮН намын гишүүн. Угаас тус нам УИХ-д 1 л суудал авч байсан нь Т.Доржханд. Энэ утгаараа уг намын жагсаалтаар нэр дэвшигчдийн дунд улс төрийн муу түүхтэй хүн бараг л байхгүй. Жагсаалтаар дэвшиж буй эхний 15 нэр дэвшигчийн мэргэжлийн хувьд, 

  • Удирдлага: Постер зурагт хамгийн их давтагдаж байгаа үг нь удирдлага гэдэг үг. Уг 15 нэр дэвшигчийн 40% нь бизнесийн, боловсролын, тээврийн удирдлагын мэргэжил эзэмшжээ. 
  • Ганц: Тус намын жагсаалтын 2-рт аялал жуулчлал чиглэлийн мэргэжилтэй Л.Энхнасан дэвшжээ. Намуудын жагсаалтын эхний 15 нэр дэвшигчийн дунд бол аялал жуулчлалын мэргэжилтэн байхгүй. Нэмээд тэрбээр Тахь-ко ХК (TAH) буюу олон нийтэд нээлттэй компанийн Гүйцэтгэх захирал. Компанийнх нь арилжаа бол идэвх муутай л харагдана.

ХҮН намын хувьд нэр дэвшигчдийгээ хамгийн түрүүнд, хамгийн эмх замбараатайгаар гаргасан. Энэ жил ширүүн өрсөлдөөн үзүүлэхээр зорьж байгаа биз ээ. 

Эцэст нь… МАН-ын хувьд жагсаалтынхаа эхний 15-д салбар салбарын сонирхолтой хүмүүсийг дэвшүүлж. АН бол байдаг л улс төрчид харагдана. ХҮН намын хувьд даргаас нь бусдыг нь сайн судалж байж сонгох эсэхээ шийдэх нь. Гэснээс тойргийн гишүүдээ судалж саналаа өгөхөөсөө гадна нам, эвслээ сонгохдоо жагсаалтаар нэр дэвшигчдийг нь харж байж саналаа өгөх юм шүү. Сонгуулийн саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар ЭНД дарж уншаарай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.