Өнгөрсөн оны байдлаар банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын нийт зээлдэгчдийн 94.1% нь финтек суурьтай ББСБ-аас зээл авсан байна.
Финтек = Хүртээмжтэй
Өнгөрсөн оны байдлаар ББСБ-ын салбарт 529 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 55 нь финтек ББСБ аж. Хамгийн сонирхолтой нь тус 55 ББСБ-аас салбарын нийт харилцагчдын 94.1%, нийт зээлдэгчдийн 82.4% нь зээлийн үйлчилгээ авсан байдаг. Харин зээлийн хэмжээний хувьд мэдээж уламжлалт ББСБ-аас зээл авсан зээлдэгчдийнх хамаагүй өндөр байсан аж. Тодруулбал,
Банкнууд ч тоглоомын талбарт гарч ирэв
Финтекийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр уламжлалт банкнууд ч тус уралдаанд хойш суулгүй эрчимтэй дижиталжиж буйг анзаарсан л биз дээ. Сонирхуулахад, Банкны холбооны мэдээлснээр Монголын банкнууд дижитал банкны үйлчилгээг хурдтай нэвтрүүлж байгаа төдийгүй тус үзүүлэлтээр Төв Азидаа тэргүүлж буй.
Эцэст нь… 2018 онд 2 л ББСБ финтек буюу дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлж байсан бол өдгөө 55-д хүрээд байна. 2017 онд буюу Монголд финтек үйлчилгээ төдийлөн дэлгэрээгүй байхад улс даяар 107 мянга орчим зээлдэгч л ББСБ-аас зээл авдаг байсан бол 2018 онд 2 ББСБ финтек үйлчилгээнд орж ирснээр нийт зээлдэгчдийн 46.2%-д зээл олгосон байдаг. Харин үүнээс хойш 5 жилийн дотор зээлдэгчдийн тоо 12 дахин өсөж 1.3 саяд хүрсэн байдаг шүү. Дижиталжилт аа гэж…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.