• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 7, 2023
Олон улс

Хонгконг дэлхийн крипто HUB болно

yld
М.Хулан
11 сарын 7, 2023
11 сарын 7, 2023

Зээ, бид өнгөрсөн 7 хоногт зохион байгуулагдсан Азийн хамгийн том финтек арга хэмжээ болох Хонгконг Финтекийг медиа партнераар ажиллалаа. Энэхүү нийтлэлээр уг арга хэмжээний онцлох үйл явдлыг хүргэж байна.

✨ WEB 3.0-н гялалзсан ирээдүй

Хонгконгийн Финтек 7 хоногт гадна дотнын 30,000 орчим оролцогчид оролцов. Түүнчлэн арга хэмжээгээр WEB 3.0-н хөгжүүлэлт, блокчэйн, дижитал валютыг өдөр тутмын амьдралд нутагшуулах талаар ярилцав. Энэ ч утгаараа Хонконгийн эрх баригчид Төв банкны дижитал валют гаргах ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдээд буй. 

  • Крипто ирээдүйн төлөө: Тус арга хэмжээний үеэр Хонгконгийн дижитал технологийн төв болох Cyberport Amazon Web Services, Polygon Labs, Ant Group-тэй хамтран Web 3.0-н чиглэлээр 2 хөтөлбөр эхлүүлэхээр болсноо зарлаад буй.
  • Хил дамнасан: Түүнчлэн ирэх 12 сарын 4-нөөс эхлэн Тайланд болон Хонгконгийн хамтран хөгжүүлсэн дижитал төлбөрийн систем хэрэглээнд нэвтрэхээр болжээ.

Крипто улс

Азийн санхүүгийн төв гэгдэх Хонгконг одоо дэлхийн крипто төв болохын тулд зохицуулалтаа ч шинэчлэх болсон. Улмаар Хонгконг крипто сонирхогчид, хөрөнгө оруулагчдыг татахын тулд, 

  • ETF: Өнгөрсөн 6-р сард Хонгконгийн Үнэт цаас, фьючерсийн хорооноос хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хариуцлагатай арилжааг дэмжих зорилготойгоор крипто биржийн зохицуулалтын шинэчилсэн. Түүнчлэн өдгөө Биткойн, Эфериум тэргүүтэй Хонконгт бүртгэлтэй хамтын биржээр арилжаалагддаг 3 сан  (ETF) байгаа аж. 
  • Зөвшөөрөл: Түүнчлэн энэ оны 1-р сараас эхлээд токенжуулсан үнэт цаасны туршилтын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд ингэснээр компаниудад блокчэйн дээр үнэт цаас гаргах, арилжаалах боломжийг олгох юм. Тус туршилтыг ахиулан зарим төрлийн токенжуулсан үнэт цаасны арилжааг болон бүтээгдэхүүнийг зөвшөөрөх болжээ. 

Эцэст нь, Хонконгийн эрх баригчид криптод элэгтэй бодлого баримтлах гэж хичээж байгаа бөгөөд үүний ачаар дэлхий даяарх крипто сонирхогчид болон хөрөнгө оруулагчдын анхаарал тус улс руу шилжих болсон. Ямар ч байсан гаднаас хөрөнгө оруулалт татъя гэвэл эхлээд зохицуулалтаа уян хатан болгохоос эхэлдэг юм байна шүү. Манайх сурвал ч…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.