• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” ХХК шинэ Хархорум хотын ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байна

lemonpress
Lemon Press
6 сарын 19, 2025
6 сарын 19, 2025

Дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд Монголын түүхэн нийслэл шинэ Хархорум хотыг сэргээх бүтээн байгуулалт 6 сарын 15-нд албан ёсоор эхлээд буй.

“Оюу толгой” ХХК шинэ Хархорум хотын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн 143.9 га талбайд нийт 100 мянган мод буюу 30 мянган шилмүүст мод, 3,325 навчит мод, 32,675 бут сөөг тарих юм. Тэр дундаа тухайн бүсийн уур амьсгал, хөрсний нөхцөлд тохирсон төрөл зүйлүүд болох гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст мод, хайлаас, улиас, жигд, хус зэрэг навчит мод, бүйлс, гүйлс, ягаан сөөгт, улаан бургас зэрэг бут сөөгийг Ойн газрын зөвлөмжөөр сонгосон байна. Түүнчлэн, ирэх 3 жилд тариалсан модны арчилгаа, усалгаа, нөхөн тарилтыг “Оюу толгой” ХХК хариуцах аж.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган хувь нэмрээ оруулж буй иргэд болон байгууллагуудад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” ХХК 100 сая мод тарьж ургуулах үүрэг амлалт аваад буй. Ус, хөрсний бохирдлыг бууруулж, ээлтэй амьдрах орчныг бий болгох суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 500 мянган мод тариалах төлөвлөгөөнийхөө хүрээнд Шинэ Хархорум хотын ногоон байгууламжид ийнхүү хувь нэмрээ оруулж байгаа аж.

“Оюу толгой" ХХК уурхайн хашаагаар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.

Тус компани Засгийн газар болон Rio Tinto (RIO) хоорондын стратегийн түншлэл бөгөөд 2013 оны 7-р сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. “Оюу толгой" ХХК-ийн менежментийг гүйцэтгэгч Rio Tinto Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.

Аюулгүй ажиллагааг хангах нь “Оюу толгой” компанийн нэн тэргүүний зорилт тул эрсдэлтэй ямар ч ажлыг шууд зогсоох зарчим баримтлан ажиллаж буй. 

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн Facebook болон X хаягаар холбогдон авах боломжтой. 

Эх сурвалж: "Оюу толгой" ХХК

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.