• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 1, 2022
Уул уурхай

Дэлхийд өрсөлдөх геотехникийн инженерүүдийг Монгол Улсад бэлтгэнэ

yld
А.Баттүвшин
12 сарын 1, 2022
12 сарын 1, 2022

Рио Тинто Монгол болон Оюу толгой компаниуд ШУТИС-тай хамтарч уул уурхайн геотехникийн бакалавр болон магистрын хөтөлбөрийг хөгжүүлнэ. 

Яагаад геотехникийн инженер гэж?

Геотехник нь энгийнээр хэлбэл хөрс, чулуулгийн массыг судалдаг ба уг мэргэжлээр төгссөн хүн барилга, гүүр зэрэг дэд бүтцийн төслүүд дээр ажиллах нь элбэг. Харин уул уурхайн геотехникийн инженерийн хувьд чулуулгийн шинж чанар, тогтворжилтыг судалж уурхайн хана, бэхэлгээний дизайныг гаргах гол үүрэгтэй аж. Геотехникийн судалгаа хийгдээгүй уурхайд хүн амиа алдах, машин техник эвдрэх гээд асар их эрсдэлтэй учир геотехникийн инженерийн үүрэг уурхайн хувьд туйлын чухал гэсэн үг. 

Ирээдүйн геотехникийн инженер танд…

2021-2022 оны хичээлийн жилийн байдлаар уул уурхайн олборлолт чиглэлээр сурч буй 1,709 оюутны 60 нь геотехникийн чиглэлээр мэргэжил эзэмшиж буй ажээ. Рио Тинто, Оюу толгой, ШУТИС гурвын хамтран хэрэгжүүлж буй геотехникийн хөтөлбөр, үүний хүрээнд 2025 он гэхэд ашиглалтад орох геотехникийн судалгааны төв зэргийн ачаар дээрх оюутны тоо өсөхөөс гадна олон улсад өрсөлдөх мэргэжилтнүүдийг бэлтгээд эхэлсэн байна. Ирэх онд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхлэхтэй зэрэгцэн чадварлаг геотехникийн инженерүүдийн эрэлт улам ихсэх биз ээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.