• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 10, 2024
Уул уурхай

Уул уурхайн компаниуд гадаадын бирж дээр хэр байв?

yld
С.Ангирмаа
1 сарын 10, 2024
1 сарын 10, 2024

Өнөөдөр гадаадын бирж дээр арилжаалагддаг Монгол компаниуд руу өнгийе. 2023 онд тэдгээрийн хувьцааны үнэ дунджаар 90% өсжээ. Тэд гэж хэн бэ? 

Уул уурхайн хэд маань л

Гадаадын бирж дээр арилжаалагддаг Монгол компаниуд гэдэгт дан уул уурхайн компаниуд багтаж буй. Тэдний дийлэнх нь хайгуулын шатандаа явж байгаа. Тэдний 2023 оны өнгө төрхийг дэлгэрэнгүй харвал, 

MMC = Галзуу хурд: Коксжих нүүрс баяжуулдаг Mongolian Mining Corporation (0975.HK) буюу Энержи Ресурс компанийн хувьцаа 2023 онд 266.3% өссөн юм. Тэд өнгөрсөн онд 12.5%-ийн хүүтэй шинэ бонд гаргаад амжсан. Мөн Fitch Ratings тэдний зээлжих зэрэглэлийг ахиулан B ангилалд оруулсан билээ. 

ERDN = Алдагдал буурав: МХБ (MSE) болон Торонтогийн Бирж дээр давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент (ERD.TO) III улиралд цэвэр алдагдлаа жилийн өмнөхөөс 39.3% бууруулж CA$1.2 саяд хүргэсэн юм. Харин хувьцааны үнэ нь 2023 онд 28.6% өссөн аж. Тэдний хувьд Хөндий Эрдсийн Дүүрэг дэх ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад буй. Тэгэхээр энэ онд үйл ажиллагаа нь нэлээд тэлэх болов уу. 

Xanadu Mines = Урагштай: Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Xanadu Mines (XAM.TO)-н зэс, алтны Хармагтай төслийн нөөц 13% өссөн юм. Улмаар уг төслийн ашигт малтмалын нөөц 1.3 тэрбум тн-д хүрээд буй. Компанийн хувьцааны үнэ 2023 онд тун дажгүй буюу 96.7% өсөөд амжжээ. 

Steppe Gold = Ганц улаан: Steppe Gold (STGO.TO)-н хувьцааны үнэ 2023 онд бусад хэдийнхээ эсрэг зүгт давхив. Тодруулбал, бусад уул уурхайн компаниудын хувьцааны үнэ дунджаар 130.5% өссөн бол тус компанийнх 33% уруудлаа. 

Холбоо хамаарал бас байна

Эрдэнэ Ресурс Девелопмент энэ онд Mongolian Mining Corporation (MMC)-той 2023 оны 1 сарын 10-нд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Гэрээний үр дүнд Эрдэнэ Ресурс Девелопмент $40 саяын хөрөнгө оруулалтыг MMC-с авч, MMC нь алтны Хөндий, Алтан Нар ордуудын ашиглалт, Улаан ордын хайгуулын тусгай зөвшөөрлийн 50%-ийг эзэмших эрхтэй болох аж. 

Эцэст нь, гадагшаа тэлж, далайцтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хэд нь уул уурхайн салбарынхан л байна даа. Тэдний хувьд 2023 оныг тун чиг давгүй үдэж. Харин хөрөнгө оруулагч та тэдний хувьцааг сонирхож, мэдээ мэдээлэлтэй нь ойр байхад гэмгүй л болов уу.   

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.