
Instagram хүн болж дүр эсгэсэн AI хаягуудыг хайж олоод шийтгэж эхэллээ. Товчхондоо тус платформ анх удаа AI инфлүнсэрүүдийн эсрэг хөдөлж эхэлсэн байна.
🤔 AI инфлүнсэрүүдийн эрин
Анзаарсан бол сүүлийн жилүүдэд цахим ертөнцөд бодит хүн эсвэл AI эсэх нь ялгах аргагүй инфлүнсэрүүд олшрох болсон. Тухайлбал, 2023 онд 1 сая гаруй дагагчтай AI инфлүнсэр 150 орчим байсан бол өдгөө 400 гаруй болжээ. Цаашлаад, AI инфлүнсэрүүдийн зах зээлийн хэмжээ энэ оны байдлаар $11.7 тэрбумд хүрч, 2032 он гэхэд $154.6 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа.
🗨️ Юу өөрчлөгдөж байгаа вэ?
Ойрын хугацаанд цахим ертөнцөд AI инфлүнсэрүүд улам ихсэж, тэр хэрээрээ энэ зах зээлд эргэлдэх мөнгө нэмэгдэх нь тодорхой байгаа тул Meta (META)-н IG дээрх AI инфлүнсэрүүдийг ялган таних тэмдгийг хэрэглэж, олон нийтэд AI гэдгээ анхнаасаа мэдээлэл л гээд байгаа юм. Улмаар IG "AI creator" гэх тэмдэглэгээгээ "AI-generated profile" болгон өөрчилсөн байна.
Эцэст нь… Дэлхий нийтээр инфлүнсэр маркетингд төвлөрөөд сүртэй удаагүй л байна. Гэтэл AI-н хөгжил яван явсаар бодит инфлүнсэрүүдэд ч нөлөөлөх магадлалтай болов. Гэсэн ч сүүлийн үеийн хэрэглэгчдийн худалдан авалтын зан хандлагын судалгаагаар AI-р бүтээсэн сурталчилгаа, AI инфлүнсэрүүдийн сурталчилж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүст таашаагдахгүй, хүрэхгүй хэвээр л байгаа. Магадгүй цаг хугацаа урссаар бид AI-д дасаад ирвэл уг хандлага өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй л юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.