• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 9, 2023
Уул уурхай

Оюу толгойн гүний уурхайн нээлтэд олон улсын 9 хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцсон байна

yld
С.Ангирмаа
5 сарын 9, 2023
5 сарын 9, 2023

Өнгөрсөн 3-р сард болсон Оюу толгойн гүний уурхайн нээлтийн үйл ажиллагаанд олон улсын 9 хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцож, 31 нийтлэл хэвлүүлжээ.

Хэн хэн ирэв?

Гүний уурхайн нээлтэд Австралийн бизнес, санхүүгийн сонин AFR болон тус улсын 3 том хэвлэл мэдээллийн төлөөлөл, дэлхийн шилдэг мэдээллийн агентлагуудын нэг Bloomberg болон Reuters, цаашлаад Sunday Times, South China Morning Post, Le Monde зэрэг алдартай хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ирсэн аж.

Тэд юу бичив?

Нээлтэд оролцсон төлөөлөгчид Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсон тухайгаас гадна өөр олон янзын өнцгөөр нийтлэл бичжээ. Тодруулбал,

  • Нийтлэг бичиглэл: Тэдний ихэнх нь Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн нь уул уурхайн түүхэн дэх томоохон үйл явдал болсон тухай бичсэн аж. Цаашлаад Оюу толгой 2028-2036 он гэхэд ил болон гүний уурхайгаас жил бүр 500 орчим мянган тн буюу жилд 6 сая орчим цахилгаан машин үйлдвэрлэх зэс олборлох төлөвтэйг онцолжээ.
  • Хувь нэмэр: Өмнөговийн элсэн цөл дэх $7.1 тэрбумын өртөгтэй уг төсөл нь дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг болж хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо болон дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна.
  • Бизнесийг өргөжүүлнэ: Оюу толгойн гүний уурхайд үйлдвэрлэсэн зэс нь дэлхийн жишигт бүрэн нийцэх тул Rio Tinto (RIO)-н зэсийн бизнесийг өргөжүүлэх нь.
  • Уурхай ба хөрш: Дэлхийн хэмжээнд жилд 25 сая тн зэс хэрэглэж байгаагийн 54.4%-ийг нь Хятад өөртөө шингээж буй. Тэгэхээр Оюу толгой Хятадын томоохон нийлүүлэгч болох юм.

Эцэст нь… Заа тэгээд Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн нүдэнд иймэрхүү байдлаар өртөж дээ. Харин бидний бичсэн гүний уурхай ашиглалтад орсноор ямар өөрчлөлт гарах тухай нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.