• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 21, 2024
Эдийн засаг

Герман дэлхийн 3 дахь том эдийн засагтай улс боллоо

yld
С.Ангирмаа
2 сарын 21, 2024
2 сарын 21, 2024

Герман дэлхийн 3 дахь том эдийн засагтай улс болоод байна. Гэхдээ сайндаа ч биш… 

Японы уналт = Германы ахилт

Япон эдийн засаг сүр хүчээрээ Америкийн дараа бичигддэг байсан бол 2010 оноос хойш Хятадад байр сууриа алдсан. Харин одоо 3-р байраа Германд алдаж 4 рүү ухарлаа. 

  • Эдийн засгийн зураглал: Германы ДНБ өнгөрсөн онд 0.3% буурч $4.5 их наядад хүрсэн. Тэгэхээр тус улсын эдийн засаг тэлсэндээ дэлхийн 3 дахь том эдийн засагтай улс болсон юм биш. Иений ханш суларч, Японы ДНБ 0.4% буурч $4.2 их наяд болсон нь Германыг 3-р эрэмбэ рүү түлхсэн хэрэг.  

Эдийн засгийн гүн рүү өнгийе

Хэдий Германы төр Европын бусад улстай харьцуулахад тогтвортой, ажилгүйдлийн түвшин багатай буюу 5.3% байгаа ч эдийн засаг нь эрчим хүчний хямрал, дэлхийн эдийн засгийн удаашрал, инфляцтай нүүр тулж буй. Тодруулбал, 2023 онд Германы инфляц 3%-ийг давж, худалдан авах чадвар буурснаар хэрэглээний зардал танагдаж, эдийн засгийн өсөлт нь саарсан. Түүнчлэн дайны улмаас эрчим хүчний үнэ өссөн нь бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд дарамт болж байгаа. 

  • Улааныг үзэж урвав: Нэмээд Германы Хятадтай тогтоосон эдийн засгийн нягт харилцаа муудаж байгаа тул Германы компаниуд Америкт тал засаж эхлэв. Тодруулбал, тус улсын томоохон компаниудын Америкт хийсэн хөрөнгө оруулалт жилийн өмнөхөөсөө 2.7 дахин нэмэгдэж $15.7 тэрбумд хүрсэн аж.  

Монгол Герман чинь юу билээ? 

Энэ жил Герман, Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой тохиог тохиолдуулан Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр ирсэн дээ. Тус айлчлалаар Герман Монголд 2025 он хүртэл ₮300 тэрбумын санхүүжилт олгохоор болсон билээ. Түүнчлэн Герман сүүлийн 10 жилд Монгол руу $176.2 саяын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр Монгол Германы харилцаа нэлээд дажгүй гэж хэлж болохоор. 

Эцэст нь, Германы төв банк болон ЗГ-ын бодлого, хэрэглээний болон үйлдвэрлэлийн эрэлт сул байгаатай холбоотойгоор тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд үргэлжлэн хумигдах төлөвтэй байна. Энэ эрчээрээ бол Япон болон Германы эдийн засаг уруудаад Энэтхэгийн эдийн засгийн эрэмбэ 5-р байрнаасаа дээшилж магадгүй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.