• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 20, 2023
Олон улс

Canton Fair экспо 133 дахь удаагаа зохион байгуулагдаж байна

yld
М.Хулан
4 сарын 20, 2023
4 сарын 20, 2023

Хятадын төдийгүй дэлхий нийтийг хамарсан томоохон худалдааны экспо болох “Canton Fair 2023” 66 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, оролцогчдын тоо болон цар хүрээгээ нэг шатаар ахиулав. 

  • Товчхон: Тус экспо нь 1957 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд энэ онд тус экспогоор дамжуулан Гуанжоу хотод 30,000 гаруй бизнес эрхлэгчид цуглах төлөвтэй байна. Сонирхуулахад та тус экспод цахимаар ч оролцох боломжтой.

Хамгийн том сурталчилгааны орон зай

“Canton Fair 2023” нь энэ сарын 15-наас эхлэн 5 сарын 5-ныг хүртэл 3 хэсэгтэй явагдах юм. Эхний хэсэгт хүнд үйлдвэрлэл, цахилгаан бараа, автомашин, EV зэрэг бараануудын үзэсгэлэнгүүд багтаж буй. Харин II хэсэг нь 2 хоногийн дараа эхлэх бөгөөд үүнд экспод оролцож буй үйлдвэрлэгчид гэр ахуйн засал чимэглэл, тавилга зэрэг өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээ танилцуулах нь. Цаашлаад, III хэсэгт арьс ширэн эдлэл, хивс, нэхмэл эдлэл, хувцасны төрлийн бүтээгдэхүүнүүд багтах гэнэ. Дэлгэрүүлье,

  • Цар хүрээ: “Canton Fair 2023” энэ жил маш нүсэр болж байгаа. Учир нь тус экспо цар тахлын улмаас 3 жил цахимаар зохиогдсон бөгөөд энэ удаад экспо болох талбай нь л гэхэд 2019 оныхоос 50% томорсноор60,000 гаруй лангуу нээгджээ. Харин нөгөө талд экспог үзэж сонирхохоор 226 орноос 1.25 сая хүн оролцож буй. Манай Монголчууд ч тэр дунд яваа нь ойлгомжтой. 
  • Түнш: Түүнчлэн тус экспо зохион байгуулагдаж буй Гуанжоу хот нь Хятадын үйлдвэрлэл болон худалдааны томоохон боомт хот билээ. Энэ нь ч ханган нийлүүлэгч, түнш хайсан бизнес эрхлэгчдэд эрсэн зүйлээ олох маш том боломж юм.

Эцэст нь… Тус экспо том жижиг гэлтгүй Хятадын ЗЗ-д орох хүсэлтэй компаниудын гол гүүр болдог. Жилд 2 удаа зохиогддог тус экспогоор худалдааны, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэн оролцож төрөл бүрийн бизнес хэлэлцээр хийх боломжтой ажээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.