• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 8, 2024
Interview
М.Хулан
/ 11 сарын 8, 2024

Б.Бүжмаа: Go.to Market бол үйлчлүүлэгч ороод гарах бус аялаад гарах худалдааны төв 

Lemon Press-н ярилцлагын буланд Мастер Түншлэл ХХК-ийн Борлуулалтын ахлах менежер Б.Бүжмааг онцолж байна. Тус групп нь барилгын салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд оффисын барилгын чиглэлээр дагнан ажиллаж буй. 

Оффисын барилгын чиглэлд мэргэшсэн Мастер Групп өнгөрсөн хугацаанд ямар төслүүд дээр ажилласан байгаа вэ? 

Манай компани 2007 оноос Master Travel ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд 2008 оноос Мастер Пропертис ХХК буюу үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн үйл ажиллагаа явуулах болсноор үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавьж байлаа. Улмаар 2014 онд анхны оффисын төсөл болох Pro One түүний дараагаар Хоймор оффис, UB Tower, UB Tower Plus, сүүлд Go.to Market гээд зах зээлд нийт 4 оффисын, 1 худалдааны төвийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Талбайн хэмжээгээр нь яривал нийт 40,000 гаруй м.кв оффисыг зах зээлд нийлүүлж, 400 гаруй бизнес эрхлэгч нарт өмчлөлийн хэлбэрээр санал болгоод буй. 

Та яриандаа Мастер Групп бизнес эрхлэгчдэд түрээсийн гэхээсээ илүү өмчлөлийн хэлбэрээр оффис санал болгодог талаар дурьдлаа. Төлбөрийг ямар боломж олгож байгаа вэ?

Мастер түншлэл ХХК барилгын ажлаа хариуцаж, Мастер Менежмент ХХК маань борлуулалтаа хариуцан ажилладаг. Үүн дээр нэмээд Мастер Проперти Менежмент ХХК хөрөнгийн менежментийн үйлчилгээгээ үзүүлдэг. Бид оффисын төслүүддээ хөрөнгийн менежментийн үйлчилгээг тусгайлан үзүүлэх болсон нь тухайн хүнд өмчлөөд авсан үл хөдлөх хөрөнгийг нь үнэ цэнтэй байлгах, өсгөх, өнгө үзэмжийг нь алдагдуулалгүй, өдрөөс өдөрт үнэ цэнийг нь өсгөхөд чиглэж буй. Харин Мастер Инвестмент ХХК болон Мастер Фанд ХХК-иудын хувьд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах байгаа бөгөөд барилгын төслийн ажил эхлэхтэй зэрэгцэн бонд гаргаж санхүүжилт босгодог. Мөн хэрэглэгчдийн зээлийн асуудалд ч туслан ажилладаг.  

Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй өрсөлдөгч компаниудаас танай төсөл юугаараа ялгардаг гэж хардаг вэ? 

Бидний ялгарал бол төслүүдээ хэрэглэгчдэд өмчлөлийн хэлбэрээр санал болгож байгаа явдал. Оффисын барилга барьж буй компаниуд ихэвчлэн түрээсийн хэлбэрийг санал болгодог. Учир нь та урт хугацаандаа буюу 2-3 магадгүй 10 жилийн хугацаанд түрээсэллээ гэхэд 2-3 жилд 40 м.кв оффис авах хэмжээний мөнгөөр түрээсэлчихсэн байдаг. Түүнчлэн барилгын төсөл амласан цагтаа, амжилттай хэрэгжиж дуусахад мөнгө санхүүгийн асуудал маш их нөлөөлдөг. Товчхондоо барилгын ажлын үндсэн санхүүжилт нь борлуулалтын орлогоороо санхүүжиж байдаг шүү дээ. Тиймээс ч бид бонд гаргах замаар санхүүжилт татдаг. Энэ нь хөрөнгө оруулагч нар бондын эргэн төлөлт хийгдэх үед хөрөнгө оруулалтаа өгөөжтэйгөө авах эсвэл зах зээлийн үнээс доогуур үнээр үл хөдлөх хөрөнгөтэй болох гэсэн боломжийг олгодгоороо давуу талтай. 

Ер нь бол барилгажих хугацаатай зэрэгцээд борлуулалт нь дуусна гэдэг нь маш амжилттай үзүүлэлт гэж хардаг. 

Энэ нь бид сайн борлуулалтын менежер, маркетингтайдаа биш барьж буй бүх төслөө судалгаанд суурилж хийдэгтэй л холбоотой.

Тухайлбал, бид аливаа төслийг хэрэгжүүлэхдээ “Энд хоосон газар байна, оффис барьчихъя” гэх үзлээр, үзэмжээр ханддаггүй. Манай компани төсөл эхлүүлж байгаа л бол түүний өмнө заавал 2 жилийн өмнө, багадаа 18 сар, түүнээс ч урт хугацаанд судалдаг. Үүнд байршил, газарзүйн онцлог, худалдан авагчийн хэрэгцээ шаардлага гэхчлэн олон төрлийн судалгаа багтахаас гадна бүх талаас нь буюу А-Я хүртэл хийдэг. 

Түүнчлэн манай компани судалгааны томоохон багтайн сацуу гаднын компани, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах буюу “out-sourcing” хийж ажилладаг. Бидний хамгийн сүүлийн төсөл болох Go.to Market-г барихдаа ч Улаанбаатар хотын 19 бүсэд судалгаа хийж, одоогийн байршил болох Хоймор оффисыг №1 байршил хэмээн үзэж, барьсан билээ. Уг байршил нь дахин төлөвлөлтийн бүс гэдгээсээ гадна тэнд асар их эрэлт байгаа ч түүнийг хангах нийлүүлэлт буюу томоохон худалдааны төвийн орон зай хомс, мөн лагерь явах зам дагуу болохоор худалдааны төвийн хувьд хамгийн халуухан байршил яалт ч үгүй мөн. 

Go.to Market Мастер Түншлэл ХХК-ийн хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн онцлог төдийгүй та бүхэнд ч цоо шинэ салбарт хүч сорьсон томоохон төсөл болсон гэдэгт итгэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн бизнесээс худалдааны төв ажиллуулах нь хэр онцлогтой санагдсан бэ?

Go.to Market худалдааны төсвийн төсөл бидний хувьд маш онцгой төсөл. Барилгыг нь өөрсдийн гараар барьсны сацуу менежментийг нь ч өөрсдөө хариуцан ажиллаж байна. Өмнөх төслүүдийн хувьд оффис маань баригдаж, Улсын комисс хүлээн аваад “Баярлалаа баяртай” гээд дуусдаг байсан бол Go.to Market-н жинхэнэ ажил ашиглалтад орж, үүд хаалгаа нээсэн цагаас л ундарсан.  Тухайлбал, худалдааны төвдөө хэрхэн хүний урсгалыг татах, цаашлаад Мастер Проперти Менежмент компаниараа дамжуулаад байнгын арчилгаа, тордлогоо, цэвэрлэгээ үйлчилгээг нь хийж түрээслэгч, үйлчлэгч нарын ая тухтай байдлыг хангах, биднийг өдөрт зорин ирж буй 7,000, 8,000 хүнийг хэрхэн нэмэгдүүлэх гэхчлэн ажлууд эхэлсэн. Үүгээрээ ч маш онцлог бизнес. 

Go.to Market үүд хаалгаа нээгээд 6 сар болоход өдрийн хүний урсгал 7,000-д хүрсэн байна. Хамгийн их үйлчлүүлэгч татдаг хэсэг нь “Шинэ махны зах” гэж сонссон. Тус хэсэг бизнес эрхлэгчдэд махыг тээвэрлэх, ариутгах, жижиглэх өрөөг тусгайлан гаргаж өгсөн онцлог шийдэлтэй юм байна лээ. Ер нь Монголд иймэрхүү шийдэлтэй газрууд хэр их байдаг бол? 

Go.to Market бол өөрөө гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа цагийг өнгөрөөх буюу “Community lifestyle” консептой орчин үеийн худалдааны төв. Байршлын судалгаанаас гадна худалдааны төвийн доторх буюу 5 төрлийн ариун цэврийн өрөө, махны бизнесийн хэсэг гэхчлэн бүх шийдлээ хүмүүсийн хүсэлд тулгуурласан судалгаатайгаар зохион байгуулсан. Тухайлбал, махны зах л гэхэд малчны хотноос л түгээгдэж байгаа учраас ариун цэврийн лабораториор итгэмжлэгдсэн байх хэрэгтэй юм байна, өглөө болгон лабораториор тухайн бүтээгдэхүүний дээжийг авч шинжилж байх хэрэгтэй юм байна гэхчлэн орчин үеийн хэрэглэгч нарын хүслийг биежүүлэх гэж хичээсэн. Махны үнэр хурц байдаг учраас тус хэсгийн агааржуулалтыг бусад хэсгээс илүү хүчтэй байхаар шийдэж өгсөн. 

Цаашлаад, манай төвд хэрэглэгчийн хайсан бүхий л үйлчилгээ цогц буюу шүдний эмнэлэг, хараа зүйн төв, түлхүүр хувилах, хэвлэх газартай гэдгээрээ Монголдоо анхдагч гэж хардаг. Орчин үед хэрэглэгчдэд худалдааны төвөөр ирж үйлчлүүлэх цаг зав ер нь хомс болчихсон байна. Тиймээс нэгэнт л Go.to Market-г зорьж ирсэн бол би B1 давхарт нь автомашинаа тавих хугацаандаа угаалгаад, 1-р давхраас хүнсээ цуглуулчихъя, 2-р давхраас ахуйн ахуйн бараагаа цуглуулчихъя, 3-р давхраас хэрэгцээтэй бэлэн хувцсаа, 4-р давхарт хүүхдээ тоглуулангаа, гэр бүлээрээ хооллох гэхчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор авдаг буюу дэлгүүрээр аялангаа бүх ажлаа амжуулдаг байх хэрэгтэй. Нэмээд банкны болон үсчин, шүд гэхчлэн олон төрлийн үйлчилгээг ч авах боломжтой гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. 

Цаг завгүй дээрээс нь асар түгжрэлтэй нийслэлийн иргэд бидэнд гэр бүлдээ зарцуулах чанартай цаг улам хомс болж байна. Тиймээс гэр бүлээрэй Go.to Market-г зорьж хамтдаа аль болох олон цагийг өнгөрөөгөөрэй. 

Манай худалдааны төвийн өнцөг булан бүрд танд хэрэгтэй амттай кофе, хоол, электрон бараа, хүүхдийн тоглоомын төв байршиж байгаа шүү.

Тэгвэл Go.to Market-д бизнес хийхээр төлөвлөж байгаа хүмүүст та бүхэн юуг санал болгож байгаа вэ?

Go.to Market-н 2 км-ийн радиус дотор гэхэд л 25,000 гаруй өрх, 1 өрхийг 4 ам бүлтэй гэж тооцох юм бол тэдгээр өрхүүдийн цаана 100,000 хүний эрэлт байгаа. Ердөө 2 км-ийн радиус дотор шүү. Цаашлаад, 400 м-ийн радиус дотор 5,000 гаруй өрх байна гэсэн тооцоолол бий. Түүнчлэн манай худалдааны төв нэгдсэн маркетингийн системтэй. Ер нь л манай бизнес эрхлэгч нар дандаа урагшаа Зайсан, БЗД-ийн худалдааны төв, Нарантуул зах, Sunday худалдааны төв гэхчлэн манай төвийн байршлаас урд зүг рүү илүү төвлөрсөн. Жишээ нь, 1 дэлгүүр 7, 8 салбартай хэр нь салбарууд нь дандаа урд хэсэгтээ байдаг. Хойд бүсэд нэг ч салбар байдаггүй нь энэ бүсэд нэгдсэн том худалдааны төв байгаагүйтэй холбоотой. Харин манай худалдааны төвөөр дамжуулан хойд бүсэд салбараа нээх нь маш том боломж юм. Түүнчлэн бидний философи болсон өмчлөлийн хэлбэрээр дэлгүүрээ нээх боломж нээлттэй. Мэдээж түрээслэх ч боломжтой. 

Харин үйлчлүүлэгчдийн урсгалыг бид татаж, түрээслэгч нараа 3 жилийн түрээсийн гэрээгээр 100% хамгаалж байгаа. Үүн дээр нэмээд Мастер Проперти Менежмент компани маань энэ худалдааны төвийн нэгдсэн үйл ажиллагааг хариуцаад явахаараа бизнес эрхлэгч нарт олон давуу талыг бий болгож буй. Түүнчлэн худалдааны төвийн амин сүнс бол талбайн дүүргэлт болон өдрийн хүний урсгал. Бидний хувьд өнгөрсөн 5-р сард нээлтээ хийхдээ л 90%-ийн дүүргэлттэй байсан одоо өдрийн дундаж хүний урсгал 7,000 түүнээс дээш байгаа. Энэ тоог бид ирэх онд 15,000-д хүргэхээр ажиллаж байна. 

Эцэст нь оффисын барилгаар 10 гаруй жил дагнан ажилласан компанийн хувьд оффис авахаар төлөвлөж буй уншигч нарт маань хандаад анхаарах зүйлсийн талаар бяцхан зөвлөмж өгнө үү? 

Миний мэдрэмжээр бизнес эрхлэгч нар оффистой болохоор төлөвлөж байгаа бол гол харилцагч байгууллагуудаа хаана байрлаж буйг бодолцох хэрэгтэй. Учир нь дийлэнх хүмүүс хотын төвд л оффистой болчихвол юм юмандаа ойр амар гэж боддог. Нэг талаараа үнэн хэдий ч нөгөө талаарай өөрийн байршлыг зөв тогтоох нь чухал. Товчоор бол Сүхбаатарын талбай харилцагч байгууллага, хэрэглэгч нартайгаа ойр байсан цагт л танд хамгийн тохирсон байршил болно уу гэхээс байнга Яармаг руу явах хэрэгцээтэй бол тийм ч ашигтай, хэрэгцээтэй байршил болохгүй. 

Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.