• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 30, 2023
Зах зээл

Технологийн 44 салбарын 37-д нь Хятад тэргүүлж байна

yld
С.Ангирмаа
10 сарын 30, 2023
10 сарын 30, 2023

Америк, Хятадын чипийн дайн хутга шөвөг дээрээ тулж Хятад чипийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох галли, германий экспортыг хязгаарласан билээ. Одоо тэгээд зарим түүхий эдийг оролцуулахгүйгээр чип үйлдвэрлэнэ гэж байх уу? 

Аль аль талдаа хэцүү еэ

Технологийн 44 салбарын 37-д нь Хятад тэргүүлдэг бол Америк ердөө 7 салбарт нь л тэргүүлж буй. Хятад чипийн үйлдвэрлэлээрээ гавьдаггүй ч түүхий эдийнх нь хамгийн том нийлүүлэгч. Тэгэхээр нэг талаас Америк Хятадыг дарчих гээд, нөгөө талаас Хятад чаддаг юмаараа боож байгаа хэрэг.

  • Хятад улаанаар эргэв: Америк Хятадын AI салбарт ашиглах боломжтой хамгийн сүүлийн үеийн технологиудыг хорьсноор Хятадын CSI Semiconductor Index 1.4%, STAR Chip Index 1.2%, AI хөгжүүлэгч компаниудыг хянадаг индекс мөн 1.8% буурсан түүхтэй.
  • Эргэлзээтэй ирээдүй: Харин Америкийн хувьд Хятадад экспортын хориг тавьснаар хагас дамжуулагчийн экосистемд хохирол учруулах эрсдэлтэй болоод буй. Nvidia (NVDA) л гэхэд A800 болон H800 өндөр зэрэглэлийн AI чипээ Хятадад нийлүүлэхээ больсноор орлого нь 25% буурах юм.

Шинэ санаа, шинэ бүтээл

Хятадын дайснууд Америкаар тогтохгүй. Япон, Нидерланд хоёр ч Хятадад чипийн экспортын хязгаарлалт тавьсан. Япон Хятадад хориг тавьчхаад түүхий эдийн хамааралтай байхаас зайлсхийж байгаа бололтой. Кобальтгүй лити-ион батарей үйлдвэрлээд эхэлж. Тэгэхээр цаашид EV батарей кобальтгүйгээр үйлдвэрлэгдэх нь үү дээ.

Монгол ялах уу, хожих уу?

Томчууд Хятадаас түүхий эдийн хувьд хараат бус болохыг хичээж байгаа нь газрын ховор элементийн нөөцтэй жижиг орнуудын хувьд бол алга ташим мэдээ. Манайх чинь уг нь газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөцтэй, үүгээрээ дэлхийд эхний 15-д ордог гээд байгаа. Тэгэхээр хайгуул болон олборлолтын ажлаа эрчимжүүлчихвэл зэс, нүүрснээс гадна дахиад нэг мөлжих ястай болж байгаа юм. За тэгээд Nvidia-д түүхий эд нийлүүлдэг болчихвол жинхэнэ гал, гал.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.