• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 14, 2023
Бизнес

Монгол залуус бүтээсэн болзооны апп

yld
М.Хулан
9 сарын 14, 2023
9 сарын 14, 2023

Уншигчид дунд маань болзооны апп ашигладаг хэр их хүмүүс байна? Энэ удаад бид Монгол залуусын хөгжүүлж буй Matter гэх сонирхолтой болзооны апп-ийг танилцуулах гэж байна. Гэснээс тус апп-аар дамжуулан танилцаж хуримаа хийх гэж буй хосууд ч байгаа аж. Баттай мэдээ. 😜

Тостой тогоонд хошуу холбуулагч

Тус стартапыг Лос Анжелест 2020 онд McKinsey, Apple (AAPL) тэргүүтэй дэлхийн топ компаниудад ажиллаж байсан туршлагатай Монгол залуус үүсгэн байгуулжээ. Бусад болзооны апп-аас ялгаатай нь илүү амьд харилцаатай буюу бие биеийнхээ дуу хоолойг сонсож хайсан нэгнээ олоход хиймэл оюун ухаан ашиглан ижил сонирхол, зан чанартай хүмүүсийг холбодгоороо онцлог. Түүнчлэн Audio Speed Dating буюу 3 минутын түргэн болзоо хийх ч боломжтой аж.

Илүү том далай руу

Гол яриандаа ороход тэднийг Швейцарын noii хэмээх компани худалдан аваад буй. Сонирхуулахад, Matter үүсгэн байгуулагдсанаасаа 1 жилийн дараа буюу 2021 онд Швейцарын венчур хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авч байжээ.

  • noii-н тухай: noii нь 2022 онд үүсгэн байгуулагдаж жилийн дотор 500 мянган швейцар франкийн санхүүжилтийг босгоод зогсохгүй хэрэглэгчийн тоо нь 15,000 гаруйд хүрээд буй.
  • Танил алсын хараа: Тус платформ дүрст бичлэг хийх боломжит болзооны апп бөгөөд Matter-тай нэгэн адил зөвхөн зургийн хараад өнгөрөх бус хэрэглэгчдэд хайж буй хүнийхээ дотоод хүнтэй багахан ч болов танилцах боломжийг олгох алсын хараатай. Matter-тай нэгдэж буй нь тэдний хөгжүүлсэн AI-р хүч нэмэхэд чиглэх гэнэ.

Буга намнадаг нь манайд булга зүүдэг нь танайд

2 компани нэгдсэний баяраа тэмдэглэн өнгөрсөн 9-р сарын 10-нд Лос Анжелес болон Швейцар дахь хэрэглэгчдэдээ зориулан видео болзооны арга хэмжээ зохион байгуулжээ. Тус арга хэмжээний араас хэр олон хүн Лос Анжелесаас Швейцар руу, Швейцараас Лос Анжелес руу нисэхээр шийдсэн бол? 😎

Юутай ч, Монгол залуусын хөгжүүлж буй технологийн компани цар хүрээгээ тэлэн дэлхийн зах зээлд өрсөлдөж буйг дуулгахад таатай байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.