• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 14, 2024
Travel With

🏘️ 360.365 Mandala Residential Tower-р аялсан түүх 

yld
С.Ангирмаа
5 сарын 14, 2024
5 сарын 14, 2024

Орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Бид компаниудын үйл ажиллагааг уншигчдадаа танилцуулах зорилготой “Travel with” контентынхоо ээлжит дугаараар 360.365 Mandala Residential Tower-р аялсан түүхээ хуваалцъя. Орон сууцаа сонгохдоо юуг нь анхаарахаа мэдэхгүй байгаа эсвэл өндөр зэрэглэлийн орон сууцын давуу талыг сонирхож байгаа ч судлах цаг завгүй байгаа уншигчдад тун их тус болох биз ээ. 

📅 2024 оны 5 сарын 3
⏲ 14:00 минут
📍 Mandala Residential Tower

Өмнөх үг
360.365 Mandala Residential Tower нь өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхгийн төсөл юм. “Монкон групп” ХХК-ийн энэхүү төсөл нь өвөрмөц дизайны шийдэл, чанар, технологийн дэвшлийг цогцлоон ийнхүү биеллээ олжээ.

Одоогоор Mandala 360 ашиглалтад орсон бөгөөд Mandala 365 төсөл нь 2025 оны III улиралд ашиглалтад орох аж. Уг хос цамхгууд нь 1-2 давхартаа худалдаа үйлчилгээтэй, 3 давхартаа фитнес спорт комплекстэй, 4-10 давхартаа орон сууцтай, 11 давхартаа “Community space” буюу нийтийн эзэмшлийн хэсэгтэй. Нийтийн эзэмшлийн нийтийн эзэмшлийн хэсэг нь дотроо хүүхдийн тоглоомын өрөө болон хурал уулзалт, цуглаан явуулах танхимтай гээд л бод. 

  • Тансаг: Түүнчлэн 12-23 давхар хүртлээ дахин орон сууцны хэсэг байрлах бол 24-25 давхарт нь дуплекс байрлажээ. Үүгээр ч зогсохгүй Mandala 360 төсөл нь дээрээ нисдэг тэрэгний зогсоолтой. Үнэхээр л юм юм нь бүрдсэн төсөл байна лээ дээ. Ингээд уг төслийн нарийн нандинтай танилцъя. 

Байршил
Mandala 360 болон 365 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно буюу урд зүгтээ Богд хан уул, хойд зүгтээ хотын төв талбай гээд Улаанбаатар хот бүхэлдээ дэлгэмэл өнцгөөр харагдах цэгт байрлалтай аж. Загварын байранд ороод харвал нээрээ л тансаг харууцтай ажгуу. Нэмж дурдахад уг байрлалд нэмж төсөл хэрэгжихгүй гэнэ лээ. Угаас архитектурын шийдлийн хувьд навчин хэлбэртэй төлөвлөж, их радиусаар хагас дугуй гадна ханатай төлөвлөсөн нь барилгын дотор харууцыг дахин давтагдашгүй болгожээ. 

Эхлэл цэг: Ухаалаг зогсоол
Бид аяллаа B1 буюу автомашины зогсоолоос эхэлсэн юм. Mandala 360 болон 365 цамхгууд нь уг давхраар холбогдох аж. Уг давхарт дан болон давхар автомашины зогсоол байхаас гадна, оршин суугчдад зориулсан дугуйн зогсоол, хогоо ангилан ялгах цэг бий. Мөн B1 давхарт ус цэвэршүүлэгч суурилуулсан байна. Эндээс хамгийн сонирхолтой санагдсан нь давхар автомашины зогсоол байлаа. Автомашинууд дээр доороо давхарлаж байрлах ба лифт шиг дээш, доошоо хөдөлж шилжих юм. Энэ нь талбайн хувьд маш хэмнэлттэй санагдав. 

Аюулгүй байдал №1
Оршин суугчдад зориулсан аюулгүй байдал талаасаа үйлчилгээний хэсгээр үйлчлүүлж буй гаднын хүмүүс оршин суугчдын хэсэг рүү нэвтрэх боломжгүй аж. Үйлчлүүлэгчид гаднаас үйлчилгээний төвийн хаалгаар орж ирээд 1-3 давхраас үйлчилгээгээ аваад буцаад орж ирсэн хаалгаараа гарах байдлаар шийдсэн байна. Мөн гаднын үйлчлүүлэгч болон оршин суугчдын лифт тусдаа байрлажээ. 

  • Нэвтрэх боломжгүй: Мөн айл бүр зөвхөн өөрийнхөө давхар болон нийтийн эзэмшлийн давхарт зогсох чиптэйгээр цахилгаан шатанд зорчих аж. Тэгэхээр аюулгүй байдал талаасаа нэлээн сайн хангагдсан байгаа биз? Хэн нэгэн танихгүй хүн гэрийн чинь гадаа ирчхээд хаалга нүдээд, хонх дараад байхгүй нь байна шүү дээ. Аа тийм, цахилгаан шат нь 1-24 давхар хүртэл 52 секундийн хурдтай явдаг юм байна лээ шүү. 🤭
  • 24 цагийн хяналт: Нэмээд мэдээжийн хэрэг бүрэн камертай бөгөөд камер нь 24 цагаар ажиллахаас гадна операторуудын өрөөтэй аж. Уг өрөөнөөс бүх камерын хяналт, ус, гал алдалтыг хянах ба ямар нэгэн аюул тулгарсан тохиолдолд оршин суугчдад мэдэгдэх юм. 

Бүгдийг нэг дороос

Mandala Tower-н 3 давхар нь гоо сайхан, спа, фитнес спорт комплекстэй гэж дурдсан даа? Одоо энэ хэсгийг товч тайлбарлая. Бассейны хувьд бүх насны хүмүүс сэлэх боломжтой буюу хүүхэд том хүнээр ангилсан 2 тусдаа замтай аж. Мөн фитнесийн хувьд Хар ирвэс фитнес клуб байрлах аж. Уг спорт комплекс нь өглөө 6:30-аас орой 10 цаг хүртэл ажиллах тул оршин суугчид дуртай цагтаа, түгжрээнд цаг алдахгүй бүх үйлчилгээгээ авах боломжтой байгаа нь хамгийн том давуу тал санагдлаа. 

Шүлс гоожим загварын байр


Заа ингээд аялал маань яван явсаар 360 Mandala Tower-н 212м2-тай 4 өрөө байртай танилцлаа. Харууцын хувьд баруун болон урагшаа харсан харууцтай болохоор урагшаа харж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд уул, Туул голоо тэр чигт нь хараад л, баруун тийшээ харж хотоо тольдоод л. Юутай сайхан… 

  • Цонхоо нээх хэрэггүй: Уг байранд амьдрахдаа жилийн 365 өдрийн алинд нь ч цонхоо нээхгүй байж болно гэнэ. Тэгэхээр нь яагаад, гээд л машид гайхав. Учир начир нь агаар цэвэршүүлэгч ERV системийн гавьяа аж. Уг систем нь гаднаас орж ирж байгаа агаарыг цэвэршүүлээд PM 2.5 нарийн ширхэг тоосонцор утааг бүрэн шүүгээд өрөөний шаардлагатай температурт хувиргаад агаар сэлгэдэг байх нь. Ийм систем одоогоор Shangri-La, Mandala хоёрт л байдаг аж. 
  • Автомат: Уг цамхгийн байрны цонх, шал гээд тоноглолын хувьд дийлэнх нь Герман улсын тоноглолуудаар тоноглогдсон аж. Цонхны хувьд 3 давхар зузаан шилтэй учир нарнаас ирж байгаа хэт ягаан туяаг өөр дээрээ буулгах юм.
  • Гараа хөдөлгөх хэрэггүй: Түүнчлэн уг байр нь гэрийн автоматжуулалтын системтэй учир гэрээ бүрэн удирдах боломжтой гэнэ. Зочин ирлээ гэхэд доод талын лобби хэсэг, машины хаалтуудыг гэрээсээ онгойлгож өгөх, камераар зочноо харах боломжтойгоор гадна гэр дотроо байхдаа цахилгаан шатаа дуудах боломжтой гээд л бод. 

Орон сууцны онцлог

Mandala 360 болон 365-н онцлог нь гэр бүлтэйгээ амьдрах бүхий л шаардлагыг хангажээ. Уг хос цамхгийг бүхэлд нь барилгын аюулгүй системээр хянадаг ба айл бүрд “Home automation” болон зарлан мэдээлэх систем, гал болон ус алдалтыг мэдрэгчийг суурилуулсан аж. 

Үүнээс гадна газар хөдлөлтийн эрсдэлийг тооцон олон улсын байгууллагуудтай хамтран холбогдох бүхий л судалгаа, туршилтыг хийж барилгын суурийг 8 метрийн гүнд цутган, ус, чийгээс хамгаалсан мембран хамгаалалтыг хийсэн байна.

Нэмж дурдахад айл бүрд Америкийн зах зээлд хэрэглэгддэг G4 программ бүхий ухаалаг автоматжуулалтыг шийдсэн аж. Үүгээр дамжуулан хөшгөө хааж нээх, гэрэлтүүлгээ тохируулах, цахилгаан хэрэгслүүдийг цахилгаанаас салгаж болно. Мөн ус мэдрэгчээр дамжуулан дохиолол ажиллаж апп, таблетад мэдэгдэл ирэх аж. Аа тийм, нэмээд утаа зайлуулах системтэй гээд л бод. 

  • Ус цэвэршүүлэгч: 3 шатны шүүлтүүрээр айлын крантнаас гарах усыг шүүдэг бөгөөд барилгыг бүхэлд нь цэвэршүүлсэн усаар хангадаг.
  • Тасрахгүй: Барилгыг эрчим хүчний системийн 2 талын эх үүсвэрээс хангасан тул оршин суугчийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болжээ. Мөн онцгой нөхцөл байдал үүсэн үед дотоод цахилгаан эх үүсвэр буюу дизель генератор ажиллаж 6 цагийн туршид лифт, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг, давхар зогсоол, халуун, хүйтэн ус, галын системийн тасралтгүй ажиллагааг хангах аж. 

Аялагчийн дайх үг
Mandala Tower-р аялаад орчин үеийн тансаг шийдэл гэдэг чинь л энэ байх даа гэж бодогдлоо. Дээрээс нь борлуулалтын хүн нь ойлгомжтой тайлбарласныг ч хэлэх үү. Хамгийн онцолмоор нь байршил бас автомат шийдлүүд байлаа. Аюулгүй байдлыг бүрэн хангасан орон сууцад амьдарна гэдэг чинь жаргал биз дээ, айн? 🤤

Гэснээс Mandala Residential Tower-н загварын байраар зочлохыг хүсвэл ЭНД дарж цаг аваарай. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.