• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 20, 2023
Interview

Мэргэжилтнүүд: 2024 онд юу юунд хөрөнгө оруулах вэ?

lemonpress
Lemon Press
12 сарын 20, 2023
12 сарын 20, 2023

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮10 их наядад хүрч, ОУ-д технологийн компаниуд 200 гаруй хувийн өсөлт үзүүлсэн 2023 он ийнхүү дуусаж байна. Ирэх онд хэд хэдэн улс бодлогын хүүгээ бууруулах эсвэл тогтоон барих уу, гэсэн тодорхой бус байдал их тул бид мэргэжлийн оролцогчид болох дараах 4 ҮЦК-ийн төлөөллүүдээс 2024 оны хөрөнгийн зах зээлийн орчин нөхцөл болон ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах талаар тодрууллаа.

2024 онд хөрөнгө оруулагчдыг ямар орчин нөхцөл хүлээж байна вэ? 

Өлзий энд Ко Капитал ҮЦК, Б.Өлзийбаяр, Гүйцэтгэх захирал

Эдийн засгийн нөхцөл байдал гадаадад дотоодод ч огцом сайжрахгүй. Бодлогын хүүг бууруулах үйл явц хамгийн хурдандаа 3-р сараас хойш аажмаар хийгдэх, манайд аажмаар бууж байсан инфляц одоо үүсээд байгаа бензин шатахууны хомсдол, үнийн өсөлт болон цахилгааны хязгаарлалт гэх мэт олон шалтгаанаас үүдээд буурах явц нь удаашрах болов уу. Мөн манай эдийн засгийн нөхцөл байдал урд хөршийн эдийн засгаас шууд хамааралтай учир Хятадын эдийн засаг сэргэхгүй, тэр дундаа үл хөдлөх салбар сэргэхгүй бол хэцүү. Хятадад 2025 оноос хойш хөрөнгө оруулалтын нөхцөл сайжрах төлөвтэй. Манайд болон Америкт сонгуулийн жил учир аажмаар бодлогын хүүг бууруулах байх. 

Ти Ди Би Секьюритис ҮЦК, С.Зоригт, Дилер

2021 оноос эхлэн хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн эрс өөрчлөгдөж, зах зээлд шинэ дэглэм тогтож эхэлж байна. Үндсэндээ шинэ зах зээлийн орчинд хөрөнгө оруулалтын багцаа мэдээлэл судалгаатайгаар тогтмол шинэчилж байх нь хангалттай ашиг өгөх боломжийг нээж байгаа юм. 2024 оны хүлээлтийг авч үзвэл, 

  • Сүүлийн 3 жил үргэлжилсэн Ковид цар тахлын шок бүрэн арилах ба өндөр хөгжилтэй орнууд болох Америк, Европын эдийн засаг зөөлөн газардах уу, аль эсвэл хямралаар дуусах уу гэдэг асуултын хариултыг 2024 онд зах зээл хүлээн авах нь онцлох хүлээлт болж байна. 
  • ХНС болон Европын төв банкны ерөнхийлөгчид 12-р сарын хурлаараа 2024 оны эхний хагас жилдээ багтаад бодлогын хүүгээ бууруулж эхлэх төсөөлөлтэй байгаа дохиогоо зах зээлд өгсөн. Үүнээс дүгнэхэд өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг зөөлөн газардах магадлал нь харьцангуй өндөр байна.

Үүнийг дагаад ирэх онд хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх өндөр, зах зээл өсөлттэй байх хүлээлттэй байна. Төв банкнуудын бодлогын хүү ямар нэг хэмжээгээр буурах нь ерөнхийдөө баталгаатай учир хүүгийн түвшнээ дагаад гадаад бондуудын өгөөж буурах хүлээлттэй байна.

Инвескор Капитал ҮЦК, Л.Билгүүн, Гүйцэтгэх захирал

2022 онд дэлхийн инфляц 10%-д дөхөж байсан бол дийлэнх улс орнуудын Төв банкнууд 2023 онд бодлогын хүүг нэмэгдүүлснээр тус инфляц 5% хүртэл буураад байгаа юм. Улмаар 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа бөгөөд хүүний өндөр түвшин зонхилж буй энэ үед долларын бондын хөрөнгө оруулалт илүү үр ашигтай байх болов уу. Нөгөөтээгүүр Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, ХНС-гийн бодлогын хүүгийн шийдвэр ирэх оны голлох үйл явдал байх ба хөрөнгийн зах зээлийн хувьд тодорхой бус байдал ихтэй түүнийгээ дагаад савлагаа өндөр жил байна гэж таамаглаж байна. 

2023 онд Монголын системийн ТОП-5 банк нээлттэй хувьцаат компани болж хөрөнгийн зах зээл рүү ихээхэн хэмжээний мөнгөн урсгал шилжсэн. Тиймээс хөрөнгийн зах зээл 2024 онд тогтуун байх болов уу. Харин эдийн засгийн хувьд цар тахлын өмнөх жилүүдээс сэргэх төлөвтэй байгаа ба УИХ-ын сонгуулийн нөлөө их байх юм.

Голомт Капитал ҮЦК, С.Ган-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал

Америкийн инфляцын түвшин 3.1%-д хүрч буурав. Одоогийн байдлаар инфляцыг тодорхойлогч хүчин зүйлст гаднын буюу нийлүүлэлтийн чанартай нөлөө бага байгаа учраас бодлогын хүүгээ ХНС-гаас 6 сар орчмын хугацаанд өндөр хэвээр хадгалан, 2024 оны 5-р сараас эхлэн 3 удаа бууруулах төлөвтэй байна. Америкийг даган бусад орнуудын төв банкнууд ч мөнгөний хатуу бодлогоо сулруулах магадлалтай байна. Мөн ирэх жил Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль давхцах бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жилүүдэд хувьцааны зах зээл өгөөжтэй байдаг статистик бий.

2024 онд ямар бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулах вэ?

Өлзий энд Ко Капитал ҮЦК, Б.Өлзийбаяр, Гүйцэтгэх захирал

Дээр дурдсан шалтгаануудын улмаас ирэх жил хөрөнгө оруулах бүтээгдэхүүн бол тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн хэвээрээ байна. Ялангуяа хүүгийн төвшин өндөр энэ үед 2-оос дээш жилийн тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулбал зүгээр. Мөн олон улсад өрнөөд байгаа улс хоорондын дайн, зөрчлөөс үүдсэн тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан алтанд хөрөнгө оруулах, мөн ногоон хөрөнгө оруулалт дотроо уранд хөрөнгө оруулах оновчтой гэж харж байна. 

Ти Ди Би Секьюритис ҮЦК, С.Зоригт, Дилер

Өндөр хөгжилтэй орнуудын инфляцын түвшин тогтвортой буурсаар байгаа учир төв банкнууд бодлогын хүүг өндөр түвшинд, удаан хугацаанд барих шаардлага бага байна. Нөгөө талаасаа бодлогын хүүг өндөр түвшинд барьсаар байх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй учир төв банкнууд үүнийг харгалзан үзэж 2024 оны эхний хагас жилээс эхлэн бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байна. Тиймээс 2024 оны эхэн үед хүүгийн түвшин өндөр байгаа дээр өндөр хүүтэй, эрсдэл багатай бондод хөрөнгө оруулах нь тун тохиромжтой байна. 

  • Тиймээс дотоод болон гадаад зах зээлийн бондуудад хүүгийн түвшин өндөр байгаа дээр хөрөнгө оруулах нь тун оновчтой сонголт болж байна. Монголбанкны хувьд ч адил 2024 оны эхний хагас жилээс эхлэн бодлогын хүүгээ бууруулаад эхлэх болов уу. 

Хувьцааны хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд Америкийн зах зээлийн голлох индексүүд өндөр өсөлттэй байлаа. 2023 оны 12-р сарын байдлаар S&P 500 индекс болон NASDAQ Composite индекс нар сүүлийн 1 жилийн дээд түвшнээ шинэчилсэн бол DJIA индекс бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчилж тогтоогоод байна. Уг өсөлт 2024 онд үргэлжилнэ гэж таамаглаж байна. Гэвч 2023 онтой ижил өндөр өсөлт биш байх болов уу. 2024 оны хувьд технологийн компаниудын хувьцаа тэр дундаа хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэлийн салбарын хувьцаанууд өндөр өсөлт үзүүлэх боломжтой гэж ажиглаж байна.

Инвескор Капитал ҮЦК, Л.Билгүүн, Гүйцэтгэх захирал

Америк, Хятад тэргүүтэй дэлхийн улсууд эрчим хүч, хагас дамжуулагчийн салбарыг дэмжих хандлагатай байна. Тиймээс бид iShares Global Clean Energy ETF (ICLN) зэрэг бодит үнэлгээнээсээ хямд харагдаж буй ирээдүйтэй салбарын ETF-ийг онцолж байна. Цаашлаад 2024 оны эхний хагаст Америкийн эдийн засгийн өсөлт суларвал ХНС бодлогын хүүгээ өндөр хувиар бууруулах магадлалтай тул энэ тохиолдолд NASDAQ индексийн хувьцаанууд өсөх боломжтой.

2024 онд төгрөг долларын эсрэг тогтвортой байх болов уу. Тиймээс өндөр өгөөжтэй төгрөгийн бондуудад хөрөнгө оруулах боломжтой. Мөн Монголд төгрөгөөр арилжаалагдаж буй Инвескор Глобал Кью ETF-г (INQ) хөрөнгө оруулагчид худалдан авч багцаа төрөлжүүлэх боломж байгаа билээ.

Голомт Капитал ҮЦК, С.Ган-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал

Xtrackers S&P 500 Equal Weight UCITS ETF (XDEW). S&P 500 индексийн хэлбэлзлийн 32%-ийг ТОП-10 хувьцаа нь л тайлбарладаг. Түүнчлэн инфляцын бууралт (компаниудын өртөг багасах), хүүгийн бууралт (санхүүгийн зардал багасна), долларын ханшийн сулрал (экспортын орлого нэмэгдэх түлхэц болно)-тай давхцан Америк компаниудын ашигт ажиллагаа нийтээрээ 2024 онд өсөх хүлээлттэй байна.  Иймд томоохон компаниудын хөөсрөлт, индексийн төвлөрлийн эрсдэлийг сааруулсан /equal weighted/ биржээр арилжаалагддаг санг санал болгож байна.

Америкийн дунд болон жижиг хэмжээний банкнуудын ETF (IAT). АНУ-ын банкны салбарын үнэ ашгийн харьцаа P/E 9.3х байна. Харин 10 жилийн дундаж нь 13x байсан. 2023 оны I улиралд хэт өндөр бодлогын хүүгийн улмаас Америкийн жижиг дунд хэмжээний зарим банкнууд хямарснаар банкны хувьцаануудын үнэлгээ нийтээрээ хямдарсан байна.

Хятадаас бусад хөгжиж буй орнуудад төвлөрсөн ETF (EMXC). Америкийн томоохон тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангууд сүүлийн 3 сарын турш Хятадын хувьцаануудаа зарж эхэлсэн. Иймд Хятадаас бусад Энэтхэг зэрэг орнуудын хөрөнгийн зах зээлд мөнгөний урсгал нэмэгдсээр байгаа ба ОУВС-гийн таамаглалаар хөгжиж буй зах зээлийн орнуудын эдийн засгийн өсөлт 2024 онд 4% буюу хамгийн өндөр байхаар хүлээгдэж байна.

Америкийн бондуудын өгөөж 2007 оноос хойш дээд түвшиндээ арилжаалагдаж байна. Үүнийг даган доллароор илэрхийлэгдэх бүхий л бондын өгөөж өндөр түвшинд байна. Ирэх онд улс орнууд бодлогын хүүгээ бууруулснаар бондуудын өгөөж буурах магадлалтай тул багцын тодорхой хэсгээ амжиж долларын бондуудад байршуулахыг зөвлөж байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.