
Хятадын “Аnt Group” өөрсдийн Alipay Plus үйлчилгээндээ Азийн тэргүүлэгч 10 цахим хэтэвчийг нэвтрүүлсэн ба тухайн улсын иргэд Хятадад зорчихдоо аливаа төлбөр, тооцоог өөрийн улсын цахим хэтэвчээр дамжуулан төлөх боломжтой болсон талаар Yahoo Finance, Business Wire, China Daily зэрэг олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Үүнд, Монгол, БНСУ, Тайланд, Сингапур, Малайз, Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Макао, Хонконг зэрэг багтсан байна. Ингэснээр дэлхий даяар 1.4 тэрбум харилцагчтай Alipay Plus үйлчилгээг Зүүн өмнөд болон Зүүн Азийн 175 сая хүн амыг хамруулах боломжтой болжээ. Хятадын “Ant Group”-н Alipay Plus үйлчилгээ нь дэлхий дахины худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хэрэглэгчтэй холбоход тусалдаг хил дамнасан төлбөр тооцооны цогц шийдэл юм.
Монголоос “Ant Group”-н албан ёсны түнш байгууллагаар Хай Пэймэнт Солюшнс ХХК-ийн Hipay цахим хэтэвч сонгогдон стратегийн хамтын ажиллагааг эхлүүлжээ. Ингэснээр манай улсын иргэд Хятадад байх хугацаандаа бүх төрлийн төлбөр тооцоогоо Hipay апп-аар дамжуулан Alipay-н QR кодыг уншуулан төлөх боломж бүрджээ. Өөрөөр хэлбэр бид дурын банкны картаа Hipay апп-тай холбон Хятадад бэлэн мөнгө авч явах шаардлагагүй хялбараар төлбөр тооцоогоо төлөх боломжтой болсон юм байна.
Эх сурвалж: alipayplus.com, businesswire.com, finance.yahoo.com, chinadaily.com
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.