Монголын крипто зах зээлд IHC койн мэндлээд 4 дэх жилийн босго дээрээ ирлээ. Үүнтэй зэрэгцэн койнын үнэ түүхэн доод үнээс 208%, энэ оны эхнээс 91% өсөж ₮0.185-т хүрчээ.
⏲️ IHC 2024 онд
СЗХ-ны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын 2024 оны үйл ажиллагааны тайлангаас үзэхэд IHC нь хамгийн олон буюу дотоодын 5 бирж арилжаалагдаж буй хоёр виртуал хөрөнгийн нэг ажээ.
🚥 Моод эргэсэн үү?
Үүсгэн байгуулагч О.Мөнхжин саяхан MOT Funds-г гадны фирмд 7 оронтой доллароор худалдаж, үнийн дүнгийн 25%-иар IHC койныг шатаахаа зарласан аж. MOT Funds нь өнгөрсөн хугацаанд арилжаачдад $3.5 саяын ашиг олох гүүр нь болж, улсад ₮3 тэрбумын татвар төлжээ. Гэвч Мөнжхин тухайн мэдээллийг устгаад буй.
🤔 Нөгөө талаар…
Албан ёсоор IHC койны шатаалт хэдэн төгрөгөөр, хэзээ хийгдсэн нь тодорхой бус байна. Тус мэдээ нь зах зээл дээрх IHC койнын эрэлтийг нэмэгдүүлж, тодорхой тооны хүмүүс ашиг олох боломжийг нэмэгдүүлсэн байх талтай.
Эцэст нь… Монголын сагсан бөмбөгийн SG Apes багийн 2024-2025 оны улирал дууссантай зэрэгцээд О.Мөнхжингийн хувьд багаа орхихоо мэдэгдсэн. Мөн тус мэдэгдэлд “Одоо надад 100% анхаарах ёстой ганц л ажил бий!” дурдсан нь IHC койнтой холбоотой бололтой. IHC моодонд эргэж орох эсэхийг түүний төлөвлөгөөнөөс удахгүй харцгаая.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.