
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 10 сарын 09-ний өдрийн хуралдаанаар Бичил Эй Би Эс Тав ТЗК ХХК-ийн нийт ₮20 тэрбумын үнийн дүн бүхий, жилийн 18.8%-ийн хүүтэй "Бичил-5” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрлийг олгоод байна.
“Бичил-5” ХБҮЦ-ны анхны үүрэг гүйцэтгүүлэгчээр Бичил Глобус Финанс ББСБ ХХК ажиллаж байгаа бөгөөд зээл, факторинг, итгэлцэл болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.
2026 оны эхний хагас жилийн эцсийн байдлаар тус компанийн нийт хөрөнгө ₮169.9 тэрбум, өөрийн хөрөнгө ₮70.3 тэрбумд хүрч, тайлант хугацаанд ₮10.4 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.
Тус үнэт цаасны андеррайтераар Тэнгэр Капитал ҮЦК ХХК, зээлийн шинжилгээ гаргагчаар Си Пи Ти Эй Аудит ХХК, хуулийн фирмээр Өмгөөллийн Дашням Партнерс ХХК, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар Юү Эй Эф Ассет Менежмент ХХК ажиллаж байна.
Бид тун удахгүй хөрөнгө оруулагч танд “Бичил-5” ХБҮЦ-ийг санал болгоно.
Дэлгэрэнгүй:
🌐 Бонд авах: https://www.tengercapital.mn/submit-form
📱 Бондын шинжээчид: 8888-1054 | 8015-0272
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
Эх сурвалж: Тэнгэр Капитал ҮЦК ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.