• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 26, 2024
Улс төр

Мөрийн хөтөлбөр биеллээ олох уу? 

yld
С.Ангирмаа
6 сарын 26, 2024
6 сарын 26, 2024

Нам эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж амжсан уу? Өнөөдөр томоохон намуудын хөтөлбөрт үнэхээр биелэх боломжтой зүйлс тусгагдсан үгүйг нягталъя. 

Трэнд ба Гоё тоо

Намуудын мөрийн хөтөлбөрийг задалж харвал нэлээд ганган бодлогууд, тоонууд бичигдэж. Биелчихдэг бол сайхан л юм. 👇

  • $5.9 мянгаас $11.8 мянга: МАН ирэх 4 жилд 1 хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөх гэнэ. Гэхдээ нэрлэсэн ДНБ үү, бодит нь уу гэдэг нь тодорхойгүй. 2023 онд 1 хүнд ногдох нэрлэсэн ДНБ $5.8 мянгад хүрсэн. Энэ тоо 2 дахин өсөх гэж 13 жилийг зарцуулсан. Одоо харин 4 жилийн дотор $11.8 мянга болгоно гэдэг тийм ч амар биш болов уу. 
  • Тогтмол хадгална: Цаашлаад МАН эдийн засгийн өсөлтийг 7%-8%-д хадгалж, арилжааны зээлийн дундаж хүү, үнийн өсөлтийг 1 оронтой тоонд барих аж. Гэхдээ 1 хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөнө, зээлийн хүүг 1 оронтой тоо руу оруулна гэхээр инфляцыг барих бодлоготой нь харшлаад байна даа. Зээлийн хүү бага байхаар эдийн засаг улам л тэлж инфляц нэмэгдэнэ шүү дээ. 🤷‍♀️
  • 2 сая: Нэмээд “GoMongolia”-г үргэлжлүүлж жилд 2 сая гадаад жуулчин хүлээж авах аж. Гэхдээ статистик харвал 2018-2023 оны хооронд буюу 6 жилийн жуулчны нийлбэр дүн л чүй ай 2.1 сая хүрнэ. Мөн өнгөрсөн жил 1 сая жуулчин хүлээж авна гэсэн ч зорилтдоо хүрээгүй. Одоо яаж 2 сая болгох юм бол оо? Аа тийм, мал өгөөд байсан байх.

‼️ 6%-иас буурахгүй 

Үргэлжлүүлээд АН мөрийн хөтөлбөртөө 2024-2028 оны ДНБ-ний жилийн дундаж өсөлтийг 6%-иас бууруулахгүй байх тогтвортой бодлого хэрэгжүүлнэ гэжээ. Гэхдээ сүүлийн 4 жилийн хугацаанд манай эдийн засаг дунджаар 3.4% өссөн. Манайх шиг эдийн засаг бол түүхий эдийн үнийн өөрчлөлт, хөршүүдийн янз бүрийн гэнэтийн шийдвэрээс шууд хамааралтай. Тэгэхээр 6%-иас бууруулахгүй байна гэхээр ямар арга хэмжээ авах нь сонирхолтой л юм. 

  • Урссан гоё үг: Харин ХҮН нам мөрийн хөтөлбөртөө инфляцыг 1 оронтой тоонд тогтвортой барина гэснээс өөрөөр эдийн засгийн бодлогын ямар нэгэн тоон хэмжигдэхүүн ховор аж. Гэхдээ эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцоог өсгөн, 1 хүнд ногдох ДНБ, эдийн засгийн жилийн өсөлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэнэ.

Эцэст нь… Мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар бол ямар ч намыг сонгосон ирэх 4 жилд эдийн засаг нь 6%-иас дээш өсөөд л, инфляц нь 1 оронтой тоонд хадгалагдах бололтой. Гэхдээ яаж? 🤔 Сонгогч та нам эвсэл сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь ядаж өөрт хамааралтай хэсгийг нь уншиж судлаарай. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.