
2022 оны 6-р сар, 2023 оны 11-р сар, 2024 онд он гараад 51 хоногийн дараа, 2025 оны 3-р сар, 2026 онд 8 долоо хоногийн дараа. Нийслэлийн төсөв жил бүр ингэж тодотгогдсон. УИХ-ын сонсголд шинжээчид 2024, 2025 оны төсвийг дөрөв дөрвөн удаа тодотгож алдагдлаа өсгөсөн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн билээ. Гэтэл одоо байдал өөрчлөгдөхгүй нь.
🤡 Сонгуулийн жил ба рекорд алдагдал
2021-2025 онд нийслэлийн орлого, зардал жилд дунджаар 40% өссөн. 2024 оны сонгуулийн жил зардал 75% тэлж ₮5.6 их наядыг давсан бол 2025 онд ₮7.3 их наядыг шүргэж, алдагдал ₮3 их наядад хүрч рекорд тогтоов.
💩 2026: Гурав дахь тойрог
Өнгөрсөн 3-р сарын нийслэлийн төсвийн тодотголоор орлогыг ₮438 тэрбумаар нэмж, трамвайд ₮350 тэрбумыг суулгасан. 6-р сард шинэ хотын дарга хөрөнгө оруулалтаас ₮443 тэрбумыг өвөлжилтөд шилжүүлсэн. Одоо улсын төсвийн тодотгол батлагдмагц нийслэлийн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг тусгах 3 дахь тодотгол хийнэ гээд байдаг.
💀 Асуудал мөнгөнд биш
Хотын дарга Б.Пүрэвдагва ₮758 тэрбумыг улс татаагүй, Сэлбэд энэ онд зарцуулахаар төлөвлөсөн ₮1.5 их наядаас ₮787 тэрбумыг л зарцуулж чадах тул үлдэгдлийг 2027 онд шилжүүлсэн гэж тайлбарлав. Мөнгө байгаа ч зарцуулах бэлтгэл алга.
Санал… Нэгд, ТЭЗҮ, зураг, төсөвгүй төслийг төсөвт суулгахгүй байхаараар хуульчлах. Хоёрт, том төслийг бодит гүйцэтгэлийн хуваарьтай олон жилийн төсвөөр батлах. Гуравт, улсаас шалтгаалаагүй тодотголыг жилд нэг удаа, хагас жилийн гүйцэтгэлд үндэслэн хийх. Төсөв бол хотын амлалт, ноорог биш шүү дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.