• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 19, 2023
Эдийн засаг

Хятадын ҮХХ-ийн үнэ 5% унах тутамд ҮХХ-ийн салбар нь $2.7 их наядыг алдах эрсдэлтэй

yld
Г.Аминаа
12 сарын 19, 2023
12 сарын 19, 2023

Хятадын үл хөдлөх хөрөнгийн (ҮХХ) зах зээл бусад зах зээлдээ нөлөөлж, улмаар иргэд хөрөнгөө өсгөх биш хэрхэн хамгаалж үлдэх вэ, гэдэг дээр санаа зовж байна. Энэ оны ЭЗ-ийн томоохон хямрал дундаж орлоготой иргэдэд хэрхэн нөлөөлөв?

Бүх юм хуваарилалтаас

Хятадуудын хөрөнгийн 70% нь ҮХХ-тэй уялдсан нь бүх юмны эхлэл болсон юм. Улмаар ҮХХ-ийн үнэ 5% унах тутамд ҮХХ-ийн салбар нь $2.7 их наядыг алдах эрсдэлтэй болжээ. Мөн,

  • Ажилгүйдэл: Одоогоор ДНБ-ий 20%-ийг эзэлж байгаа ҮХХ-ийн зах зээл 2026 онд 16%-ийг л эзэлдэг болох тооцоололтой байна. Үр дүнд нь 5 сая иргэн буюу цагаан захтнуудын 1% ажилгүй болох эрсдэлтэй.
  • Ганцхан үл хөдлөх ч биш: Хятадын ХЗЗ-ийн 85%-ийг багтаадаг MSCI China Index энэ жилд 15% унаад байна. Түүнчлэн хамтын хөрөнгө оруулалтын сангууд энэ оны III улирлын байдлаар ¥204.5 тэрбумын алдагдалтай ажиллажээ.

Хэт их найдав

2012 онд Хятадын ҮХХ-ийн зах зээлийн хөрөнгө оруулалт ¥7.1 их наяд байсан бол 10 жилийн дотор 1.9 дахин өсөж ¥13.3 их наядад хүрсэн нь тус салбарын эрэлт их байсныг харж болно. Улмаар ҮХХ-ийн зах зээл доголдож эхэлснээс жилийн дараа буюу 2022 онд Хятадын 1 хүнд ногдох хөрөнгө тухайн жилдээ 2.2% буурч $75,731 болсон. 

  • Үүнээс үүдэн $1 саяас дээш хөрөнгөтэй хятадууд хөрөнгийнхөө 60%-ийг хөрвөх чадвартай хөрөнгө болох бэлэн мөнгө зэрэгт байршуулж ҮХХ дэх хөрөнгө оруулалтаа багасгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Дүгнэхэд, Хятадын ДНБ-ий 20%-ийг эзэлж байгаа ҮХХ-ийн зах зээлд хэтэрхий их итгэн хөрөнгө оруулсан иргэд болон хөрөнгө оруулалтын компаниудын хөрөнгө дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна. Монголын хувьд ч орон сууцны үнэ жилийн дотор 9% өсөөд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрсдэл багатай гэдэг ч энэ удаад хөрөнгө оруулагчдыг далаар нь тавьчихлаа даа, яана аа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.