• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 30, 2023
Тайлан

Ирэх 5 жилд Альфа үеийнхний тоо дунджаар 46% нэмэгдэж 1.2 сая болно

yld
С.Ангирмаа
4 сарын 30, 2023
4 сарын 30, 2023

Монголын хүн амын 48%-ийг 0-26 насны хүүхэд, залуучууд буюу Z болон Альфа үеийнхэн бүрдүүлж байна. Ер нь Альфа үе гэдэг чинь…

Альфа үе

Альфа үе гэдэгт 2013 оноос хойш төрсөн буюу 0-10 насны хүүхдүүдийг багтаадаг. Харин Монголын хувьд 2007 оны алтан гахай жилээс хойш төрсөн үеийнхэн буюу 0-16 насныхныг хамруулж болохоор. Учир нь тус жилд төрсөн хүүхэд эрдэм мэдлэг, эд баялагтай болж хэдэн үеэрээ өвлөх хөрөнгө бүтээдэг гэх Дорнын соёлоос үүдэн Монголын төрөлт л гэхэд жилийн өмнөхөөсөө 15.4% өссөн хэрэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд цэцэрлэг, сургуулийн тоо нэлээд өсөөд буй.

Одоо & Ирээдүй

Харин ОУ-ынхаар буюу 2013 оноос хойш төрсөн хүүхдүүдийг Альфа үе гэж үзвэл тэд нийт хүн амын 24%-ийг бүрдүүлж буй. Цаашлаад Альфа үеийн нийт хүн амд эзлэх хувь нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал,

  • Тооцоолол: 2013-2022 онд жилд дунджаар 77.6 мянган төрөлт бүртгэгдсэн аж. Тэгэхээр дараагийн 5 жилд л гэхэд Альфа үеийнхний тоо дунджаар 46% нэмэгдэж 1.2 сая болно. Тэгвэл тэд Z үеийнхнээс 33%, Y үе буюу мянганыхнаас 28%-иар олуулаа болох юм.

Альфа үе Монголыг аврах уу?

Ер нь бол залуу үеийн залгамж халаа Z үеийнхнээс Альфа руу шилжихэд 5-15 жилийн хугацаа үлдэж. Тэгэхээр өндөр дижиталчлагдсан ертөнцөд өсөж хүмүүжсэн үе бидний дунд хүч түрэн орж ирэх нь.

  • Илүү их: 2007 оноос өмнө төрөгсдийн голын чулуугаар тоглодог насан дээр утас таблетаар найзаа хийж, өмнө нь байгаагүй олон төрлийн мэдээллийн дунд боловсорч буй Альфа үе бид бүгдээс илүү боловсролтой, илүү бүтээлч сэтгэлгээтэй байх нь ойлгомжтой. Тэгэхээр Z үеийнхэн өрсөлдөх чадвараа нэмэхгүй бол Альфа-д зайгаа тавьж өгөх хэрэгтэй болох болов уу.

Тэгвэл…

Том зургаар харвал бид технологиор хүмүүжигдсэн Альфа үеийнхнийг ЗЗ-д оролцуулж, нийгэмдээ шингээхийн тулд тэр хэмжээний чанартай боловсролын систем, өрсөлдөөнтэй ажлын байр зэргийг бэлдэх хэрэгтэй болох нь дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.