• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 7 сарын 9, 2023
Хэвлэлийн мэдээ

С.Болор: ТЭСО Групп Киргиз улс руу сүүн бүтээгдэхүүн экспортолж буй Монголын анхны компани болсон

lemonpress
Lemon Press
7 сарын 9, 2023
7 сарын 9, 2023

Монголын эдийн засгийн чуулганд Хүнсний үйлдвэрлэлийн талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Уг хэлэлцүүлэгт ТЭСО группийн Гүйцэтгэх захирал С.Болор оролцсон юм. Ингээд түүний “Шинэ үйлдвэрлэл-Хүнсний үйлдвэр” панел хэлэлцүүлгийн үеэр ярьсан онцлох зүйлсийг дурдъя. 

ТЭСО группийн 2023 онд хэрэгжүүлж буй ажлууд: 

ЭКСПОРТ:

  1. “Зөв Монгол” брэндийн “Аарцан үрэл”-ийг Бүгд Найрамдах Киргиз Улс руу анх удаа 2023 оны 3 сарын 13-нд экспортолсон. Ингэснээр ТЭСО нь Монголоос Киргиз рүү сүүн бүтээгдэхүүн экспортолж буй анхны Монгол компани болсон. Түүнчлэн ирэх 8-р сараас Казакстан руу аарцан үрэл экспортод гаргахаар гэрээ хэлэлцээр хийгдэж байна.
  • Нийлүүлэлтийн гэрээ: Өмнөд Солонгосын Е-март сүлжээ дэлгүүрүүдэд ингэний хоормог, чацарганын ундаа нийлүүлэхээр гэрээ хэлцэл хийгдэж байна.
  • Шинэ зах зээл: Мөн АНЭУ руу экспорт хийж эхлэхээр бүтээгдэхүүнүүдийн туршилт судалгаа хийгдэж байна.  
  1. Айсмарк: Монголоос Хятадын зах зээл рүү анх удаа зайрмаг экспортлохоор бэлтгэл ажил хангагдаад байна. Үндэсний их баяр наадмын дараа хил нээгдмэгц анхны ачилт хийгдэх бөгөөд одоогоор Айсмарк үйлдвэрийн 10 орчим нэр төрлийн зайрмаг экспортлогдох юм. 
  2. Номадик пэт кэйр: Гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хөлдөөж, хатаах технологиор үйлдвэрлэсэн хоолыг Өмнөд Солонгос руу экспортолж эхэлсэн. Тун удахгүй Япон улс руу экспорт хийгдэхээр хэлцэл үргэлжилж байна.

ИННОВАЦ: 

Nomadic blockchain: Блокчэйнд суурилсан нийлүүлэлтийн систем буюу Монголын нөхцөл байдалд тулгуурласан блокчэйн систем нь бүтээгдэхүүний дамжлагыг мөшгөх, гарал үүсэл тодорхойлох болон татан авалт, экспорт, импорт зэрэг нийлүүлэлтийг системжүүлэх төсөл юм. 

ТЭСО групп блокчэйнд суурилсан нийлүүлэлтийн системийг нэвтрүүлэх нь IoT сенсоруудын тусламжтайгаар түүхий эдийн чанарын хяналт хийх, мөн баталгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Мөн банк болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд блокчэйн системийн тусламжтайгаар малчдын орлогыг нотолж зээл авах боломжийг бий болгоод зогсохгүй байгууллагын татан авалтын зээлийг шийдэх юм. Ингэснээр бид тогтвортой хүнс, хөдөө аж ахуйг бий болгож бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэн экспортын боломжийг нээх зорилгоор ажиллаж байна.

Нэмж дурдахад, энэхүү системийг өнгөрсөн сарын 7-нд ICT Expo арга хэмжээний үеэр нэвтрүүлснээр 100% ашиглалтад орсон. 

МОНГОЛЫН АНХНЫ “ОЛОН УЛСЫН ЖИШИГ ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮС” БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Уг төслийн хүрээнд хийгдсэн ажлууд нь, 

  • Бүх тоног төхөөрөмжөө эрчим хүчний хэмнэлттэй байхаар худалдан авалт хийж байна. Үүний үр дүнд одоо ашиглаж буй эрчим хүчний зарцуулалтыг хэвээр хадгалж, үйлдвэрийн хүчин чадал, бүтээмжийг 2-3 дахин нэмэгдүүлнэ. ISO:50001 эрчим хүчний тогтолцоог Монголд анх удаа нэвтрүүлж, Германы компаниас баталгаажилт аваад буй. 
  • Цэвэршүүлэх байгууламж барина. Үйлдвэрийн цэвэрлэх байгууламжаас гарсан усыг хотын ногоон байгууламжид ашиглахаар ажиллаж байна. 
  • Европ болон Азийн мэргэжилтнүүдтэй бүтээмж өндөртэй, хаягдал багатай, байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэлийн бүс байгуулахаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 
  • “Олон улсын жишиг экспортын бүтээгдэхүүний үйлдвэрийн бүс” байгуулах төслийг хэрэгжүүлэхэд нийт ₮140 тэрбум шаардлагатай. 2022 онд ХААН Банк (KHAN)-наас төслийн эхний шатыг хэрэгжүүлэх ₮60 тэрбумын санхүүжилт олгож, гэрээнд гарын үсэг зурсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь цахилгаан зарцуулалт бага, байгальд ээлтэй байдлаар төлөвлөсөн учир тус зээлийн санхүүжилтээс ₮39 тэрбумыг нь ногоон зээлийн нөхцөлөөр татан төвлөрүүлсэн.
  • Дэлхийн жишигт нийцсэн төлөвлөлт, тоног төхөөрөмж, барилга байгууламжаас бүрдэнэ. Нийт 15 га газарт үйлдвэрлэлийн бүс төлөвлөсөн. Бүх зөвшөөрөл, дэд бүтэц, техникийн нөхцөл шийдвэрлэгдсэн. Нийт төслийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 20%-тай үргэлжилж байна.
  • Европ болон Азийн мэргэжилтэнүүдтэй бүтээмж өндөртэй, хаягдал багатай, байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэлийн бүс байгуулахаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.