• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 13, 2023
Эдийн засаг

Энэ оны эхний 11 сарын экспортын дүн жилийн өмнөхөөс 23.9% өсөж $13.8 тэрбумд хүрэв

yld
С.Ангирмаа
12 сарын 13, 2023
12 сарын 13, 2023

Энэ оны эхний 11 сарын экспортын дүн жилийн өмнөхөөс 23.9% өсөж $13.8 тэрбумд хүрснээр гадаад худалдааны ашиг $5.4 тэрбум боллоо. Ер нь бид ямар бүтээгдэхүүн гаргаад, ямар бүтээгдэхүүн аваад байна? 

Түүхий эд л… 

Нийт экспортын 86.5%-ийг эрдэс бүтээгдэхүүн, 5%-ийг үнэт чулуу, 3.1%-ийг нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл тус тус бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь нийлээд нийт экспортын дүнгийн 94.5%-ийг эзэлж буй. Түүхий эд тэгээд ноолуураар л голоо зогоож байна даа. 

  • Хятадгүй бол яана: Нийт 80 оронд бараа экспорт хийсэн ч бүхэл бүтэн 91.2%-ийг нь дан ганц Хятад руу гаргасан. Тодруулбал, бүх түүхий нефтийг, зэсийн баяжмалын 99.9%, чулуун нүүрсний 99.3%, ямааны угаасан ноолуурын 99.7%-ийг Хятад руу тус тус экспортолсон. Тэгэхээр экспортын Хятадаас хамаарах хамаарал өндөр хэвээр. 

 Юу, юу авав? 

Харин импортын дүн жилийн өмнөхөөс 6.4% нэмэгдэж $8.4 тэрбумд хүрээд байгаа. Улсаар нь харвал нийт 158 орноос бараа импортолсон. Энэ дундаа хамгийн нөлөө бүхийг нь харъя. Хятад нийт импортын 40.3%, Орос 25.7%,  Япон 7.8%-ийг тус тус бүрдүүлсэн байна.

  • Гол бүтээгдэхүүн: Импортын барааны 19.9%-ийг нефтийн бүтээгдэхүүн, 11.9%-ийг суудлын болон ачааны автомашин, 2.1%-ийг цахилгаан эрчим хүч тус тус эзэлснээр гол хэсгийг бүрдүүлж байгаа. 

Эцэст нь… Ингээд харахаар бид нефть, цахилгаан зэрэг гол хэрэгцээгээ бүгдийг нь импортоор авч байна. Энэ хараат байдлаа бууруулахгүй бол алслагдмал бүсүүд нь цахилгааны хязгаарлалтад ороод л, улсаараа шатахуун авах гэж дугаарлаад л. Уг нь бол Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Гэхдээ энэ бүх ажлаа эрчимтэйгээр хурдасгахгүй бол хэзээг хүртэл хараат байх вэ дээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.